Friday, January 9, 2015

Лийр эмэгтэй


Би ер нь бол жижиг хөхтэй, лийр хэлбэрийн биетэй эмэгтэй л дээ кк. Тэгээд 2 жилийн өмнө бөөн эрчүүдтэй ажилладаг байлаа. Нөгөөдүүл чинь зав л гарвал хүүхэн, хөх, бөгс яринаа, гарууд. Тэгээл нэг нь нэг удаа намайг харсанаа: Чи чинь бараг мээмгүй юм байна шдээ, дээшээ хараад хэвтвэл бүр байхгүй болох нээ гээл тэгжийнэ. Тэхээр нь тиймээ л гэлээ. Тэрнээс хойш харагдах байдалдаа бас нэг муу юм анхаармар аядаал, нэг өглөө гэрээсээ гарах гээл цамцаа өмссөн чинь мээм гээч юм бараг мэдэгдэх юм алга аа. Тэр үедээ хатуулагатайхан левчик аваад өмсчиж чаддаггүй л хорвоо байсын байхдаа одоо бодоход /ункиагүй гэдэг нь/ Тэхээр нь нимгэвтэр оймсоо 2, 3 нугалаал левчикэндээ хийсэн чинь гүй ээ яахваа бас, учиргүй овойж оцойхгүй ч болоол явчлаа. Тэгээл ажил дээрээ очоол үдээс хойшийн алдад өрөөндөө оркоол явжээсэн чинь нэг ягаан өнгийн эрээн юм зам дээр хэвтжийнэ. Юун харсан юм бэ гэж бодоол хажуугаар нь гарлаа. Миний араас үйлчлэгч эгч орж ирсэнээ: юу вэ?  гэснээ нөгөөдхийг чинь газраас авсанаа сандал дээр тавьчаал гараад явчив. Би гэнэт юу билээ гэж бодоол 2 мээмээ бариад үзсэн чинь ТОМ ба ЖИЖИГ хахаха. Миний нөгөө ягаан оймс аль хэдийн сугарч унаад хүний улаан мөрөн дээр хэвтжээдийн. Гялс очиж аваааал цүнкэлцэн. 
Ягаан эрээн оймс сугарч унах яг тэр процессийг, яг тэрхэн агшинг  хүн амьтан харсан бол яаанаа гэж бодохоос ичиж үхмээр. Түүнээс хойш тэр аргыг хэрэглээгүй гэсэн шүү (TV5 телвийз)

No comments:

Post a Comment