Friday, February 6, 2015

Ай хорвоо чи ?!?

Өчигдөр Prison break -ийн сүүлийн анги гараад дууслаа. Нэг хэсэгтээ л үзэх киногүй болж байх шиг байна, амар амар.  Тэгсэн манай Майкл Скофийлд үхээд дуусдым даа. Өмнө энэ киног гарч байхы нь зөндөө харжээсэн хэрнээ л үздэггүй байсын. Монгол HD гээр гарахаар нь сая харин үзэж дуусгалаа.
Скофийлд гэснээс Скофийлд минь ээ ! Яагаад тийм сайхан төрцийм бээ чи чинь! Ер нь яагаад хамаг сайхан залуучууд гей төрөөд байна аа, Ай хорвоо чи ганцхан Went-ийг жирийн төрүүлчкүү дээ, тэгсэн бол би этр гэхгүй юу кк.

Өчигдөржингөө энэ залуугийн тухай google-с мэдээлэл хайлаа шд. Тэгсэн Мариа кэрригийн клипэнд тоглоод байдаг, хуриман дээрээс нь хамт зугтаагаад байдаг зэвүүн царайлаг залуу чинь Скофийлд байсын байна шд. Тэгээд youtube-с клипийг нь үзэж байгаад яг гардаг хэсгүүдийг нь скрийншоот хийгээл байсан чинь 18, 9 зураг болцон байлээшд хахах. Ингэж л дурлажийшд би. Тэгсэн Went Miller маань одоо эвгүй  тарган залуу болцон байна шд. Залуу сайхных нь энэ төрхийг л сэтгэлдээ хадгалы даа этр.  За тэгээд сайхан амьтны хамтрагч нь хүртэл сайхан байхым доо.

Яамай л байна шд

Миний бүүр 2008, 9 онд анх Youtube-д upload хийж байсан Номин Талстын subtitle-тай дууг зохиогчийн эрх зөрчсөн байна гээд устгаад хаячдым даа. Уул нь views нь 6 оронтой тоонд хүрцэн, youtube-д ганцхан хувь байсан юм сан. Тэгсэн эртээд өөрийхөө суваг руу sign хийгээд орсон чинь Khuur Music Group LLC ч гэнүү газраас Youtube-д гомдол гаргасан гээд устгагдчиж. Тэгсэн энэ компани нь хамтлаг дуучдын албан ёсны сувгийг Youtube-д байрлуулдаг VEVO -рхуу үйл ажиллагаа явуулж эхлэж байгаа юм уу даа.  Тэгээд хувь хүмүүсийн оруулсан видеонуудыг утсгуулаад байгаам байна. Гэхдээ л миний хайран хөдөлмөр байсышд.

Утсгахаасаа өмнө youtube баахан тест эрт бөглүүлж этр, би тэрнийг нь 90% зөв бөглөж этр, тэгээд устгахыг нь хүлээн зөвшөөрчиж байгаа байкуу юу. Гэхдээ би ямар би клипийг нь хуулаад би хийсэн, дууг нь дуулаад би дуулсан ээд тавьцан биш дээ. Ховор дууг нь л олон түмэнд түгээж байсий шд, больжил байкуу юу.