Monday, March 28, 2016

Гохь чинээ заяа чинь !!!

Цаг 1 цагаар ухраад өнөөдөр ажлын эхний өдөр. Өглөө босоход нэг их ялгаа мэдрэгдсэнгүй. Харин сая байжийгаад гэнэт цаг харсан 6 болцон байнгуут нь нэг их гайхлаа хаха. Одоо бол харин 9 болжийно, хуучнаар бол дөнгөж л 7 өнгөрчийнө.
Би гэдэг хүн нөгөөх гайхал тоэфл оо өгөх гэж хойшлуулж, бэлдэж, шаналж явсаар нэг мэдсэн 3 сар дуусахнээ. Яг 4 сарын 9-нд өгий гэж бодож явсан, яг тулаад ирсэн бэлэн ч юм шиг бэлэн биш ч юм шиг. яджээтээл унших сонсох дээрээ 7, 8 оноо авч энэ тэр тэнэгтнээ.  шал дэмий өгөөд хуучнаасаа дээрдсэн юмгүй бол хайран мөнгөний гарз болох гээд, өгөхгүй болохоор сургуулийн элсэлтээс хоцрох гээд. Хоцорвол ахиад нэг жил алдах гээд байдаг яасан ядаргаатай, яаацарсан хорвоо юм бэээ гэж мэгээд. 
Нүдээ аниад бүртгүүлчий гэсэн 180 дойлор нь хаана ч байгаан. 180 байтугай сая утасныхаа төлбөрийг хийж чадкуу орох гарахтай нь хаалгаад хаха. ээжээс мөнгө зээлж нэг вм төллөөө. Хайрт татварын буцаалтын мөнгө маань 3 сарын сүүлээр орно гээд зурагтын доогуур дээгүүр гараалахын, өдөрт худалч хүнд 10 удаа дансаа шалгасаар байгаад цөхөрчийноо, залхжийна.  Уг нь ч гэнэт л палл гээд ороожирдгиймшдээ хөөрхөн гэдэг нь ккк. 
ажилгүй суугаагийнх өдөр нь хэдэн эссээ бичиж гийгүүлжийнэ. ажлыхныгаа гараад явчихаар нь нөгөө цангасан адуу ус руу орлоо гэдэг шиг  хичээлээ хийгээд гэж худлаа ш**гаад ч яахав байхгүй хооронд нь хичээлээ хийх нь хийжийнаа. тулаад ирэхээр бас хийкүү бол болохгүй гэж ухамсарлах авчиг нэг мэдэхэд URL дээрээ "f" үсэг цохиод сууж байгаа энэ хүүхнийг яаалтиай билэээ хорвоо . тофлоо өгөөд олигтой оноо авч чадкуу бол тэгээд мөрөөрөө унжуулах ч мөөмгүй газрын мухарт харанхуй оффис сахиад 3лжингийн гүүр, номер 44-ийнхаа бугаа хийгээд насааараа 400 мянган төгрөгийн цалинтай, түцээрээ үйлчлүүлээд амьдраараа заа юу чии. Гохь чинэээ чийййй.