Wednesday, August 17, 2016

Тэгэв ингэв

Сайн уу блог минь ээ. 
Сар бүр дор хаяж нэг бичлэг оруулна гэсэн дүрмийн дагуу 8 сар дуусахаас өмнө гялс орж ирж бичлэг үүсгээд гарсаныг эс тооцвол блогоороо бараг 2 сар гаран шагайсангүй. 7 сараас хойш хот хөдөөгийн хооронд хэд ч явчихав. Наадмын амралтаар үргэлжилсэн олон хоног бороо ороод энэ жил бас л зугаалгаар явж чадсангүй. Эгч дүү бид гурав 7хоног гэртээ дэмийг хийжгаад  ирцгээсэн. 7 сарын 18нд буцаж ирээд ажилдаа оров, манай ажил мөнгөгүй онцын ажилгүй байлаа, 7 хоног ажиллаад ээлжийн амралтаа аваад буцаад гэр лүү гээ явлаа. 2 долоо хоног амраад ирэх төлөвлөгөөтэй байсан хүн 3 долоо хонохоор болоод үлдэв. Тэр хугацаанд ТВ үүдийн гэмт хэрэгтэй кинонуудыг дуусгав, бас хичээл хийв, нэг удаа хөдөө явж хонь гаргав, гэдсээр хуушуур хийж идэв этр ккк. Хойд хашаа гэр 2 ын дунд л хэд хоног явах шивдээ. За тэгээд хэд хоног үргэлжилсэн аймшгийн халуунд юм хийхийн ч аргагүй дэмийрч хэд хоног нозоорч унтав. Харшил хүнд хэлбэртээ орж царцааны бэлдмэл ууж өдөрт олон арван литр нус нийв. Бас 7 хоногт 5 литр тараг ууж дуусгав. Дата үйлчилгээний төлбөр 50 мянга гарав. 
Манай компани мөнгөгүйм чинь яахав дээ цалин амралтын мөнгөгүй явсан хүн замын зардал этрээ арайхийж босгож этр ирэв. Хөдөөнөөс хот руу У-н гэрийнхэнтэй хамт ирцгээв. Хотод орж ирсэн нээх муухай санагдав, бөглөрөл, бүгчим, олон хүн...Яаж автусанд сууж ажилдаа явнаа...гээд л цаанаасаа үнэн дарамт мэдрэгдэж байгаам чинь. За тэгээд ажилдаа орлоо, орж ирсэн хэдэн төгрөгөөр нь цалингаа тавьж мөнгөтэй залгалаа.