Thursday, January 29, 2015

Нялмас урсаад..,

Өнөөх чинь "Цахилж яваа гөрөөс" зохиолыг уншаад уйлчлоо.

Өмнө нь энэ нэрийг зөндөө сонсож байсан ч олж уншаагүй л явж. Тэгээд Мишаагийн блогоор тэнэж яваад энэ зохиолыг ерөөсөө л унший гэж шийдлээ. Гадаадын зохиолууд гээд д шуураад байдаг, монгол зохиолууд ч бас л өөр шүү тийм ээ. Монгол хэлээр, монгол зохиол унших чинь нээрээ ийм гоё бил үү ч гэж бодлоо.

Тэгээд зохиолоо нэтээс олоод утсан дээрээ скрийн шоот хийж байгаад өглөө автусанд уншцан явж байсан чинь нэг мэдсэн буудлаа өнгөрцөн явж байдгийм даа.  Тэгээд ажил дээрээ ирээд уншиж уншиж төгсгөлийн хэсэг дээр нялмас бүр сад тавьчлаа. Юун сайн ажил дээрээ ганцаараа байсын.

Хүнд хаягдсан эмэгтэй хүнийг аймар ойлгосон гэж худлаа шаахгүй ч хэлэхгүй ч зовлонгийн зах зухаас нь бас л мэдрэхээр, нүдэнд харагдтал сайхан бичжээ. Өчигдөржингөө л Дэжидийн сэтгэл санаа нэг иймэрхүү байсан болуу гэмээр хямрал, гутралын байдалтай явлаашд. Дэжид хүүхнийг нөхөр нь үс зүсээ янзалчихгүй арчаагүй муухайгаар бодох үед нь яана даа над шиг гадаад төрхөндөө анхаарал тавьдаггүй хүн нөхөртэй болохоороо бас л ингэж гологдох вий дээ ч гэж бодогдлоо.  Одооноос нүүр амаа будаж суръя уу даа, хөмсөгөө ч шивүүлдэг ч юм бил үү кк.

Зохиолын хэсгээс хамгийн таалагдсан хэсэг нь. Бас энэ бүхнийг ганцхан өгүүлбэрт багтааж бичсэн байна.

"Хэн хүний шийдсэнийг бус хэрхэх, яахаа өөрөө шийдсэний урам, санасан бодсон нь хэний ч дургүйцэлтэй тулгаралгүй хүссэнчлэн бүтсэний баяр, цаашид ч энэ хот айлын ажил үйлс гагцхүү түүний хүсэл зоригийн хэрэг бөгөөд Дэжидийн ярьсан, хэлснээс зөрөх хүн үгүйг мэдрэн ахин дахин захирахын хүслэн, амьдралын учир утга бүхний гогцоог атгачихсан мэт санагдахын омог энэ бүхэн түүний сэтгэлийг урьд урьдынхаас өөр, илүү баян тансаг болгон, улмаар энэ хязгаар хярхаггүй хөх тэнгэр, эл хул их говь сая живаа хорхой шавьжны дэргэд өдрийн од шиг цөөхөн хүмүүс хичнээн насална гэж бие биедээ хар буруу санаж, бие биеэ муучилж явах юм дээ гэж бодон «Өөрт нь жаргалтай л бол болоо» хэмээн Дамбыг цагаатгаж, «хөөрхийг харанхуй шөнө харааж зүхэн юунд ч хөөв дөө» хэмээн Жигжидийг өршөөх сэтгэл төрөн энэхүү сэтгэлээс нь бас өөр сэтгэл ундран, өдий наслахдаа ер хэнийг гомдоож л явснаас ач болсон нь үгүй мэт санагдана."

Wednesday, January 28, 2015

Хулгайн ном

 FB-ийн нэг найз /бие биенээ танихгүй/ гадаадад явж байгаад баахан эзэнгүй номнуудтай таарсан юм даг уу даа. Ном хулгайлуулах нь зурагны доор комээнт үлдээ, аваад очы этр гэцэн байнгуут нь яахав дээ би шуналтай хүүхэн юм чинь нэг номных нь дор комээнт үлдээчлээ. Тэгсэн нөгөөх чинь шууд хулгайлаад аваад ирсэн байгуул яах уу надад зориулаад хаха.

                              Ийм ном. Наранцэцэг дэлгэрээгүй зун этр гэж орчуулах юм уу даа

Авга ах гүүглээс асуусан чинь гайгүй алдартай  ном юм шиг байна. Урьд хожид хүн надад зориулж  юм хулгайлж байгаагүй болохоор / хулгайлсан ч юм бил үү? кк / Цэнцэрэн миний сэтгэл их маш ихээр хөдөлжийнээ кк. Одоо тэгээд унших гэхээр өнөө муу хэдэн ханзаа мартаад наацаан яаанаа.
Нөгөө гар чинь УБ-т ирцэн номоо аваарай, миний дугаар төд төд тэд тэд гээд мсж явуулчиж. Оронд нь нэг юм өгий юу авахаа хэл гэсэн чинь чин сэтгэлийн талархал байхад болно гэнгүүтээ араас нь нэг аяга Бийр гэчижээ хаха. Тэхээр чинь би одоо хамт нэг газар оржээж аяга бийр авч өгнө гэсэн үг үү. Эсүүл нэг шил бийр худалдаж аваад уулзахдаа ёрдойтол барьцан зогсжоох уу хаха.

Аль нь илүү аятайхан бээ кк 

Monday, January 26, 2015

Өөрийгөө мэдэж авлаа чхшг

Өглөө ажилдаа ирсэн чинь манай ажлынхан нэг видео үзэцгээцэн суужийна. Тэр нь юуны тухай вэ гэхээр байшүү дээ,

Эхлээд  өөрийхөө гарыг нэг хардаа.

Хэрвээ эмэгтэй хүний долоовор хуруу нь  ядам хуруунаасаа богино байвал эрэгтэйлэг тал нь давамгайлсан буюу homosexual woman байдаг гэнэ. Гэтэл минийх яасан байхнуу ? Ядам хуруу нь  долоовор хуруунаасаа урт байсан байх нь. Тэгээд манай ажлын залуу намайг трансжендер гэнээ хэхэ. Мөрөөрөө яваа хүнийг муухай доромжилж байгаам шүү. Гэтэл төд удалгүй Бараак Обамаагийн эхнэр Мишээл мань хоёрын гар адилхан болоод явчлаа кк. Мишээл ч угаасаа муухан эрх хүнээс бакь сайхан хүүхэн л дээ. Тэгээд байж байтал миний араас манай нягтлан эмэгтэйг орж ирэнгүүт нь манай ажлын хэдэн хар юм шууд гарыг нь өргүүлээд хартал ядам, долоовор 2 хуруу нь тэнцүү урттай болоод, жинкэн эмэгтэй хүн ийм байдгийн гээд тэд нар намайг нээх эрэгтэйлэг нүдээр харцгаалаа шд.

Би ч өөрийгөө эмэгтэй гэдгээ баталкаад ахиад эмэгтэй хүний гар хайсан боловч манай ажил дээр чинь надтай нийлээд 2 хон л эмэгтэй байдгийн байна. Ямар гудманд гарч хайлтай нь биш, шууд ялагдаж байгаам чинь.

Тэгээд шар хөдлөөд instagram дээр байдаг нэг мисс охин hand selfie хийцэн байсныг санаад, тийшээ ороод гарыг нь хартал яг миний type-н хуруутай болж таараад жаахан тайвширлаа шд хэхэ.


Wednesday, January 21, 2015

Ойрын өдрүүдэд

их гоё гоё дуунууд олж сонсоод байгаа.  Сүүлийн хэдэн сар олигтой дуу олдкуу өөрийхөө өнөө муу хуучин хэдээс л сонсоод явсын. Би уг нь тэр Billboard-н шилдэг этрээс нь нээх хүүя хаая болж ирж сонсдоггүй л дээ.

Урждар харин найзыхаа шэйрлэцэн байсан Maroon 5-н Sugar-г олж сонсоод бүр орчлоо. Клип нь бас их гоё оо. Ахиж явжгаад Sam Smith-ийн I know i am not the only one гээд дуунд нь бас ороод, утсан дээрээ татаад авчлаа, үгийг нь бараг л цээжилчлээ.

Дашрамд дурдахад энэ Sam Smith-г анх хараад ямар урлагийн дүр төрхгүй,  тарган нөхөр вээ, хүмүүс юунд нь болоод байгаан бол гэж бодоод эхний дуунуудыг нь хялайж ч сонскуу байсын. Тэгсэн их гоё дуулдаг, чка хоолойтой залуу юм байнаа, боол би өмнө нь их буруу бодож явжээ.

Ер нь хараадаахнээ,  энэ гей залуучуудын нүд хөмсөг, харц нь цаанаа л өөр тээ бүрр. Би бүр заримыг нь өөрийгөө илчлээгүй байхад нь л мэдчдийн гэхгүй юу.

Өө өө миний хайр аа


Миний цорын ганц хайр чинь энэ шүү дээ. Идэхгүй 2 хоноход л санаад, амсаж  байна гэж төсөөлөгдөөд, уутных нь саржигнах чимээ сонсогдоод л. Одоо энийг бүр бичиж чадкуунээ гэхгүй юу.

Энэ их зүгээр, өлссөн үед өег, юм хэвмээр болсон үед нэг нэгээр нь ам руу гаа хийгээд л зугаатай кк.  Би голдуу амттай юм идмээр болсон үед эсвэл гадуур дотуур алхах үедээ нэг устай аваад идчихдэг юм. Хамгийн гол нь сахаргүй болохоор эрүүл мэндэд сайн.

 Анх 2011 онд самранд орж байлаа. Гэхдээ энэ герман самранд биш архиар бол найркаа л юм даа, хятадын roasted and salted гэцэн шар ууттай давсалсанд нь хаха. Тэр үедээ 600₮ байсын, одоо 1000₮ болцон байна лээ. тэр үедээ ёстой л архинд л  ингэж донтдог байх гэмээр өдөр болгон авч иднэ. Мөнгө муутай үедээ хажуугийн дэлгүүрт өр тавьж ирээл, хүнээс мөнгө зээлж ирээл  авдаг байлаа. Муу архичдыг ойлгож байнаа гэхгүй юу.

Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнийх үү, миний цалин хөлс ч нэмэгдсэнийх үү, амьдралын нөхцөл байдал сайжраад 2200₮-ын герман самар авч иддэг боллоо. Тухайн үедээ ийм ногоон өнгөтэй байсын.
Өнөөх чинь харин гэнэт нэг өдөр цэнкэр ууттай болцон. Үнэ нь бага багаар өссөөр байгаад одоо бүр 3500₮, супермаркетуудаар бүр 4000₮ этр ч гэж байх шиг харагдана лээ.
Энэ самар чинь анх 2200 ₮ гээд манай гэрийн хажуугийн герман барааны дэлгүүрт л байдаг байлаа. Жирийн дэлгүүрүүдээр ер нь ховор байлаа шүү дээ. Одоо бол харин захын ТҮЦ-нээс аваад идчиж болно. Хаа газрын дэлгүүрээс энэ самрыг бол шууд л олж харна, өлөн нүдтэйн болохоороо хохо. Хичнээн гоё дэлгүүр байлаа ч ийм самар зардаггүй бол мяаа, энэ самарыг зардаг л бол ТҮЦ ч байсан гоё дэлгүүр шиг санагддаг шд надад кк. Ингэтлээ самранд орцон байгаа байкуу юу.

Би хүнтэй таарах болгондоо энийгээ идцэн явдаг болохоор хүмүүс бүр мэддэг болцон. Нилээн хэдэн хүнийг самранд дагаар оруулж явлаа шдээ. Хааяа нөгөөдүүл чинь надтай таарахаараа чи нөгөө самараа идэж байгаа юу? этр гэж асууна.

Калори өндөртэй болохоор орой үдэш биш, болж өгвөл өглөө өдрийн хоолны дундуур, хөдөлгөөнтэй, идэвхитэй үедээ жийрэг болгоод идчихвэл зүгээр. Би лав өглөө 10, 11 цагийн үед, үдээс хойш 3, 4-ын үед дандаа өлсөж суудгийн болохоороо энийгээ идээл суужээдийн.

Friday, January 9, 2015

Лийр эмэгтэй


Би ер нь бол жижиг хөхтэй, лийр хэлбэрийн биетэй эмэгтэй л дээ кк. Тэгээд 2 жилийн өмнө бөөн эрчүүдтэй ажилладаг байлаа. Нөгөөдүүл чинь зав л гарвал хүүхэн, хөх, бөгс яринаа, гарууд. Тэгээл нэг нь нэг удаа намайг харсанаа: Чи чинь бараг мээмгүй юм байна шдээ, дээшээ хараад хэвтвэл бүр байхгүй болох нээ гээл тэгжийнэ. Тэхээр нь тиймээ л гэлээ. Тэрнээс хойш харагдах байдалдаа бас нэг муу юм анхаармар аядаал, нэг өглөө гэрээсээ гарах гээл цамцаа өмссөн чинь мээм гээч юм бараг мэдэгдэх юм алга аа. Тэр үедээ хатуулагатайхан левчик аваад өмсчиж чаддаггүй л хорвоо байсын байхдаа одоо бодоход /ункиагүй гэдэг нь/ Тэхээр нь нимгэвтэр оймсоо 2, 3 нугалаал левчикэндээ хийсэн чинь гүй ээ яахваа бас, учиргүй овойж оцойхгүй ч болоол явчлаа. Тэгээл ажил дээрээ очоол үдээс хойшийн алдад өрөөндөө оркоол явжээсэн чинь нэг ягаан өнгийн эрээн юм зам дээр хэвтжийнэ. Юун харсан юм бэ гэж бодоол хажуугаар нь гарлаа. Миний араас үйлчлэгч эгч орж ирсэнээ: юу вэ?  гэснээ нөгөөдхийг чинь газраас авсанаа сандал дээр тавьчаал гараад явчив. Би гэнэт юу билээ гэж бодоол 2 мээмээ бариад үзсэн чинь ТОМ ба ЖИЖИГ хахаха. Миний нөгөө ягаан оймс аль хэдийн сугарч унаад хүний улаан мөрөн дээр хэвтжээдийн. Гялс очиж аваааал цүнкэлцэн. 
Ягаан эрээн оймс сугарч унах яг тэр процессийг, яг тэрхэн агшинг  хүн амьтан харсан бол яаанаа гэж бодохоос ичиж үхмээр. Түүнээс хойш тэр аргыг хэрэглээгүй гэсэн шүү (TV5 телвийз)

Блогтой боллоо би

Ойрын хэдэн өдөр блогоор ч ёстой нэг амьсгаллаа. 
Нэг өдөр FB-ын найз маань "30 наснаас өмнө гэрлэж хэрэггүй" гэсэн утгатай пост шэйрлэсэн байв аа. Загатнасан газар маажсан, эмзэг сэдэв хөндсөн тул шууд орж уншаал "Ногоохон блог"-ийг олов оо. Эхнээс нь авхуулаал умшаад байлаа, умшаад байлаа. Нэг мэдсэн 2 өдрийн дотор уншаад дуусгачлаа шдээ кк. 
Цаашаа яваад Гилийн хатан эгчийг олов. Ингээд би гэдэг хүн блог нээхээр шийдсэн юм гэдээг.  
Өмнө нь оюутан байхдаа нэг блог нээж бичдэг байв. Тэрэн дээр ч яахав дээ тухайн үеийн дуу хөгжим, хувцас загвар гэсгээл. Өнгөрсөн жил бас гого дээр нэгийг нээсийн. Тэрнийгээ бас үхүүлсээн хөөрхий, id, pass-аа ч идцэн байлээ кк. 
Үүнийгээ өдрийн тэмдэглэл маркаар хөтөлнө гээд бодцон байгаа. 
Ойрноос харин орой руу юм ороод toefl-н 100 оноотой болно гээд бодцон, бэлдэж эхлэхээр шийдсэн. Ойрноос ч гэж дээ хэдэн жилийн өмнөөс л бодсон боловчиг ахуйдаа баригдаад өдийг хүрчээ хөөрхий. 

Ингээд блог дээрээ юм бичээд байвал эссэ энэ тэр бичихэд бас дөхөм юм уу даа, тэгээд ч над шиг найз нөхөд багатай, үг дуу цөөтэй хүнд блог гэдэг их зүгээр орчин юм шиг санагдлаа. 

Бичээд бай, бичээд бай Цэнцэрэн минь!!