Wednesday, January 21, 2015
Өө өө миний хайр аа
Миний цорын ганц хайр чинь энэ шүү дээ. Идэхгүй 2 хоноход л санаад, амсаж байна гэж төсөөлөгдөөд, уутных нь саржигнах чимээ сонсогдоод л. Одоо энийг бүр бичиж чадкуунээ гэхгүй юу.
Энэ их зүгээр, өлссөн үед өег, юм хэвмээр болсон үед нэг нэгээр нь ам руу гаа хийгээд л зугаатай кк. Би голдуу амттай юм идмээр болсон үед эсвэл гадуур дотуур алхах үедээ нэг устай аваад идчихдэг юм. Хамгийн гол нь сахаргүй болохоор эрүүл мэндэд сайн.
Анх 2011 онд самранд орж байлаа. Гэхдээ энэ герман самранд биш архиар бол найркаа л юм даа, хятадын roasted and salted гэцэн шар ууттай давсалсанд нь хаха. Тэр үедээ 600₮ байсын, одоо 1000₮ болцон байна лээ. тэр үедээ ёстой л архинд л ингэж донтдог байх гэмээр өдөр болгон авч иднэ. Мөнгө муутай үедээ хажуугийн дэлгүүрт өр тавьж ирээл, хүнээс мөнгө зээлж ирээл авдаг байлаа. Муу архичдыг ойлгож байнаа гэхгүй юу.
Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнийх үү, миний цалин хөлс ч нэмэгдсэнийх үү, амьдралын нөхцөл байдал сайжраад 2200₮-ын герман самар авч иддэг боллоо. Тухайн үедээ ийм ногоон өнгөтэй байсын.
Өнөөх чинь харин гэнэт нэг өдөр цэнкэр ууттай болцон. Үнэ нь бага багаар өссөөр байгаад одоо бүр 3500₮, супермаркетуудаар бүр 4000₮ этр ч гэж байх шиг харагдана лээ.
Энэ самар чинь анх 2200 ₮ гээд манай гэрийн хажуугийн герман барааны дэлгүүрт л байдаг байлаа. Жирийн дэлгүүрүүдээр ер нь ховор байлаа шүү дээ. Одоо бол харин захын ТҮЦ-нээс аваад идчиж болно. Хаа газрын дэлгүүрээс энэ самрыг бол шууд л олж харна, өлөн нүдтэйн болохоороо хохо. Хичнээн гоё дэлгүүр байлаа ч ийм самар зардаггүй бол мяаа, энэ самарыг зардаг л бол ТҮЦ ч байсан гоё дэлгүүр шиг санагддаг шд надад кк. Ингэтлээ самранд орцон байгаа байкуу юу.
Би хүнтэй таарах болгондоо энийгээ идцэн явдаг болохоор хүмүүс бүр мэддэг болцон. Нилээн хэдэн хүнийг самранд дагаар оруулж явлаа шдээ. Хааяа нөгөөдүүл чинь надтай таарахаараа чи нөгөө самараа идэж байгаа юу? этр гэж асууна.
Калори өндөртэй болохоор орой үдэш биш, болж өгвөл өглөө өдрийн хоолны дундуур, хөдөлгөөнтэй, идэвхитэй үедээ жийрэг болгоод идчихвэл зүгээр. Би лав өглөө 10, 11 цагийн үед, үдээс хойш 3, 4-ын үед дандаа өлсөж суудгийн болохоороо энийгээ идээл суужээдийн.
Labels:
Идсэн уусан
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment