Friday, January 9, 2015

Блогтой боллоо би

Ойрын хэдэн өдөр блогоор ч ёстой нэг амьсгаллаа. 
Нэг өдөр FB-ын найз маань "30 наснаас өмнө гэрлэж хэрэггүй" гэсэн утгатай пост шэйрлэсэн байв аа. Загатнасан газар маажсан, эмзэг сэдэв хөндсөн тул шууд орж уншаал "Ногоохон блог"-ийг олов оо. Эхнээс нь авхуулаал умшаад байлаа, умшаад байлаа. Нэг мэдсэн 2 өдрийн дотор уншаад дуусгачлаа шдээ кк. 
Цаашаа яваад Гилийн хатан эгчийг олов. Ингээд би гэдэг хүн блог нээхээр шийдсэн юм гэдээг.  
Өмнө нь оюутан байхдаа нэг блог нээж бичдэг байв. Тэрэн дээр ч яахав дээ тухайн үеийн дуу хөгжим, хувцас загвар гэсгээл. Өнгөрсөн жил бас гого дээр нэгийг нээсийн. Тэрнийгээ бас үхүүлсээн хөөрхий, id, pass-аа ч идцэн байлээ кк. 
Үүнийгээ өдрийн тэмдэглэл маркаар хөтөлнө гээд бодцон байгаа. 
Ойрноос харин орой руу юм ороод toefl-н 100 оноотой болно гээд бодцон, бэлдэж эхлэхээр шийдсэн. Ойрноос ч гэж дээ хэдэн жилийн өмнөөс л бодсон боловчиг ахуйдаа баригдаад өдийг хүрчээ хөөрхий. 

Ингээд блог дээрээ юм бичээд байвал эссэ энэ тэр бичихэд бас дөхөм юм уу даа, тэгээд ч над шиг найз нөхөд багатай, үг дуу цөөтэй хүнд блог гэдэг их зүгээр орчин юм шиг санагдлаа. 

Бичээд бай, бичээд бай Цэнцэрэн минь!! 

No comments:

Post a Comment