Tuesday, March 28, 2017

Намрын дунд сарын арван долоон

Зураач Ч.Хүрэлбаат  "Намрын дунд сарын арван долоон" (1996 он) 

Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү

Сүй болзоогүй амраг бусдынх болсон байлаа
Бодол хөглөх насанд гуниг тээсэн хайр минь
Босгож барьсан гэрийн тань босгонд бүдрээд буцлаа ...
Tоост орчлонгийн найранд оройтосхийгээд ирээ юү
Toсч угтаагүй амраг хүнийх болсон байлаа
Tooлж өсөх насанд төөрч ирсэн хайр минь
Tooноо тулсан амьдралын тань тотгыг мөргөөд буцлaa copied from igaa.blogspot.com

Monday, March 13, 2017

Сургууль соёл

Он гарснаас хойш юу юу болж өнгөрснийг хүүрнэн өгүүлсүү. 

Сургууль №1-т аплайдав.
Он гарлаа. TOEFL өгсөний дараагаар хэсэг зуур сайхан амсхийж, хажуугаар нь яаж материалаа бэлдэнэ ээ, яажшуухан ард нь гарна даа эрт гээл жаал шаналаж явав. Тэгээд яахав дээ нэг л өдөр барьж авлаа. Caffe bean -д хэдэн ч өдөр суув, хичнээн ч толгойгоо гашилгав, хичнээн зуун мянган төгрөг ч үрэв, том нөтбүүк үүрч автусаар хичнээн ч удаан явав даа мэдкүү. Тэр үед 5 шарын буудал, нурсан таазтай оффис, дэлбэрсэн 00-ын өрөө харж л материалаа бэлдэх motivation авч явлаа шдээ этр. Тэгж тэгж нэг сэдэв олж, материалуудаа бичиж дуусгав. Энэ хооронд их сургуулийн багш дээр хэд ч очив, өөрөө өөрийгөө ямар ч аймар магтаж тодорхойлов. Эхний сургуульд явуулах материалаа арайчүү нэг дуусгаад, ажлаасаа чөлөө аваад төв шуудан дээр EMS-двээ. Араас нь apply хийж байгаа хөтөлбөрийнхөө онлайнаар бөглөх ёстой нэмэлт тодорхойлох захидлыг хуучин ажлынхаа англи хэлтэй даргаар бичүүлэх гэж олон жил холбоо бариагүй хүнтэйгээ холбоо барьж гуйлаа. Уг нь их сайхан уриалгахан хүлээж авсан, даанч нөгөө л чи өөрөө биччих би мэйлнээсээ явуулаад өгье л гэхийн хүмүүс. тэгээд л л би чиь юу билээ, хэн билээ, юундаа сайн билээ гээд л гашилж гашилж нэг юм бичээд дуусч байтал аплайдсан сургуулиас маань хариу ирлээ. Уушлаарай та энэ тэтгэлэгт энэ заалтаар тохирохгүй байнаа, танд Японы ЗГ-ын тэтгэлэг санал болгож байна, тэхийн тулд энэ эний бичээд бөглөөд шууданд гэнээ. Шуудандлаа. Цагаан сарын дараа 3 сарын 6-нд хариу ирлээ. Уушлаарай таныг тэтгэлэгт санал болгох боломжгүй, цаашдын чинь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье гэсэн байлаа. Үнэндээ нээх сэтгэлээр унаагүй, харин зарцуулсан мөнгөө бодож жоохон горойсон. Анх удаа сургуульд материалаа явуулаад, татгалзсан ч гэсэн хариу этр авах чинь гоё байдгийн байна ккк. Уг нь Токиод сураад олон монголчуудтай газраас нөхөртэй больюу гэж боджээсийм шд кк. 

Сургууль №2-т аплайдав. 
За тэгээд байж байтал материалаа явуулсан 2 дахь сур-с яг шинийн 1-нд мэйл ирдгийм. "Та ийм ийм материал дутуу явуулсан байна, дариу явуулна уу, тэгсэний дараа бид материалыг чинь шалгаж үзнэ" гэсэн. Тэгээд би бичлээ, "Уушлаарай энд цагаан сар болжийноо, биднуус олон хоногийн амралттай, тэгээд ч наад материалууд явуулах ёстой материалуудын Check list-д байгаагүй, ер нь наадуул чинь 2nd screening -ийн үед л хэрэг болно бид дээ" гэсэн чинь заза амралтаа дуусахаар дариу явуулна уу гэсэн байв. Энэ сургуулийн screening fee-г нь төлөх гэж юу болвоо бурхан минь. Миний карт алдаа заагаад, 1000 оролдоод болдгүй, банкаар шилжүүлье гэсэн төлөх мөнгөнөөсөө их шимтгэлтэй, эцэст нь эгчийнхээ нэр дээр шинэ карт захиалж, төчнөөн доллөр төлж байж нэг юм төлсий шд. Тэгээд шинийн 4-нд аймгийн НД орж аав ээжийн тэтгэврийн тодорхойлолтыг авлаа. Байцаагчид нь 2 хувийг гаргуулж авъя гэж гуйсан чинь ганцхан хувь л гарна шд гэж этр, хотод ирээд Баянголын ийгмийн даатгалын цахим машинаас хурууны хээгээ уншуулаад тодорхойлолт авах гэсэн уншиж өгдгүй ээ. Жижүүр ах ирээд миний хурууг бүр дээрээс нь дараад, дэмжээд, арай л шүлсдэж арчаагүй нээрээ. Тэгсэн ч уншдаггүй, юу хийдэг хүний хуруу ийм хээгүй мөлгөр болчдог байнаа гэж этр хахах. нээрээ харсан хээгүй болцымуу гэмээр, энэ утас маажсанаас л болсон байх гэж онош тавиад. Аргаа бараад төв НД орж уншуулаад нэг юм авсышд. Тэгээд урьд өдөр нь маргааш өглөө 10с очиж орчуулуулсан юм аа авна гэж тохиролцсон байсан орчуулагч дээрээ очсон ирээгүй байдгийн. Утасдсан чинь "Өө яаанаа би гандан дээр заслаа хийлгүүлж байна, мартчиж" гэж үү вахахаха. Юу ч гэхэв дээ Цэнцэрэн минь. 2 цаг этр хүлээж байж нэг юм аваад шуудандлаа. Шуудангийн хүүхэн миний материалыг харалгүй авсанаа шууд Япон руу юу тээ ? гэж энэтэр. Явууллаа, "Материалыг чинь хүлээж авлаа, ийм 2 форм дутуу байна мэйлээр явуул гэлээ, үнэн дутуу юм аа би нээрээ. Тэгж тэгж нэг юм болсон. Одоо 4 сард л хариу ирэх байх даа. Хүлээгээд л суужийя даа. 

Эхний сургуулиасаа эхний шатнаасаа гусагдсаан, уг нь Токиод сурья гэж бодож байсан, худлаа боллоо гээд найздаа хэлсэн чинь "эх хүний совингоороо мэдэрч байна, 2 дахь сургуульдаа тэнцхийм байна,томоосоо илүү жижиг хот нь ээлтэй юм байна" гэж үзэж харсан хахах.  Өмнө нь тоэфл өгөхөд тэгж мэдрээд би тэнцэж байсым хэхэх. тэгээд одоо бүр энэ сургуульд тэнцсэн гэж итгээд, Токиод байсан бол этр гэж эртнээс голж молоод эхэлцэн байж байна кк.