Tuesday, December 20, 2016

TOEFL өгсөн туршлага

Зарим хүнд хэрэг болж магадгүй гэж бодоод 3 удаа TOEFL өгч, багахан оноо авсан туршлагаасаа хуваалцъя гэж шийдлээ. Зөвлөгөө биш зүгээр туршлага талаас нь уншаарай.
1. TOEFL өгөхөөр шийдсэн нь: За би болбоос 10 жил, их сургуульдаа англи хэл үзэж байгаагүй хөдөөний хүн бөлгөө кк. Их сургуулиа төгсөөд ажил хайлаа, англи хэлгүй гээд гологдлоо, тэгж тэгж хэл шаарддаггүй нэг ажилд орлоо, эдийн засаг хямраад цомхотгол болсон чинь "англи хэлгүй хүн" гэсэн шалтгаанаар халагдлаа кк. Тэгээд шийдлээ, ерөөсөө л TOEFL өгч гадагшаа сургуульд явъя, ажил амьдралаа дээшлүүлье. Их сургуулиа төгссөний дараа хэд хэдэн сургалтанд сууж байсных ямар ч л байсан өөрийгөө дунд шатны мэдлэгтэй гэж итгэж явдаг байлаа кк. Тэгээд хамгийн сайн гэгддэг нэг сургалтын төвд сууж эхэллээ.
Тэндээс ажигласан зүйлс гэвэл: 
-Эхэндээ анги дүүргэлт нь 20-30 байсан, сүүлдээ бараг 2-3 болчихдог юм билээ. Сургалт муу байсных уу, хүмүүс нь уйдчихдаг юм уу мэдэхгүй. Ямар ч л байсан ихэнх нь яг над шиг "шохоорхож" орж ирсэн, хэдхэн сарын курст суугаад л оноотой болчих юм шиг бодсон, өөрсдийгөө дунд түвшинтэй гэж тодорхойлсон хүмүүс байсан. Сургалтын төв нь ч гэсэн хүмүүсээ түвшингээр нь ангилдаггүй шууд л мөнгөө бодоод авчихдаг. Тийм болохоор багш нар нь ч гэсэн сурагчиддаа л тааруулж хичээлээ заадаг юм шиг санагдсан.
-Одоо бодоход багш нар нь интернетээс TOEFL гэж бичингүүт л гарч ирэхээр simple зүйлүүдийг зааж байсым шиг санагдаж байна. Тухайн үедээ миний мэддэггүй л зүйлс байсан байх. Бас мэргэжлийн англи хэлний багш л биш бол native speaker болгон сайн багш биш юм байна гэдгийг ойлгосон. Харин TOEFL өгч байсан, англи хэл сурах зовлонг ойлгодог second speaker-үүд хамаагүй илүү санагдсан, миний л бодол шүү. 
-Бас нэг зүйл гэвэл 4 хэсгийг 4 өөр багш орох нь үр дүнгүй санагдсан. Жишээ нь энэ сургалтын төвд гэхэд 4 багшийнх нь чадвар өөр өөр. Нэг сайн багш орж ирээд академик зүйл зааж байхад өдрийн цагаар дунд сургуульд багшилдаг нэг Aмерик багш бүр TOEFL speaking орж байж тоглоом этр тоглуулаад л зааж байгаа зүйл нь хоорондоо авцалдахгүй байх шиг санагдсан. 
-Анх сургалтанд сууж эхлэхдээ лаг лаг хүүхдүүдтэй хамт суралцаад л, шараа хөдөлгөөд, багш нараас нь нууц нууц техникүүд сураад, шууд шалгалтаа өгөөд л өндөр оноо авна даа гэж бодож байлаа. Харин үнэндээ хамт суралцаж байгаа хүүхдүүд маань надтайгаа адилхан юм байна, бас энэ шалгалтыг өгөхөд нууц арга техник гэж байдаггүй, өөрөө л хичээх хэрэгтэй юм байна гэж бодсон. 
-За тэгээд миний суусан газар л ийм байсан болохоос сургалтын төв болгон, багш болгон, сурагч болгоны түвшин муу байсан гэж хэлээгүй шүү. Хамаг зүйл хүнээс өөрөөс нь шалтгаална. 
2. Анх удаа TOEFL өгсөн нь:
Сургалтаа 6 сард нь төгсөөд наадам болж хөдөө гадаа яваад, намраас нь шалгалтаа бодож шаналж эхэллээ.Тэгээд жинхнээсээ яаж бүртгүүлэхээс эхлүүлээд л шалгалтынхаа тухай интернетээс судлаж эхлэв, 6 сарын курст явчихаад ичмээр ч юм шиг. Тэгээд юутай ч түвшингээ шалгаад нэг удаа өгөөд үзье, дараа нь түүн дээрээ дүгнэлт хийж ахиж өгөөд хүссэн оноогоо авъя гэж бодоод л нэг сарын өмнө шалгалтандаа бүртгүүлэв ээ. Нэг сарын хугацаанд 4 хэсгээ 7, 7 хоногоор бэлдлээ хэхэх. Бэлдэх ч гэж дээ хэд хэдэн тестүүд хийж үзлээ, youtube-с баахан зөвлөгөө олж үзлээ. Ингээд шалгалтын өдөр боллоо. Одоо яаж байснаа сайн санахгүй байна, ямар ч л байсан speaking хэсэг дээр хүний дэргэд англиар ярихаасаа ичээд л, асуултандаа хариулах нь байтугай зарим асуултаа ч ойлгоогүй байтал хугацаа нь дуусч нтр. За тэгээд 30, 40 л аваа байлгүй дээ, Харвардад сурдаг Хулан гээд охин анх 40н хэд аваад ахиж 45 хоног бэлдээд оноогоо 100 болгосон гэсэн гээл нээх тоохгүй байлаа. Тэгээд хариу гартал 64 авсан байв. Өө! Хулангаас сайн байна, одоо ахиад 2 сар бэлдээд хүссэн оноогоо авчихын байна гээд л бараг 100 авцан хүн шиг баярлав.
3. Хоёр дахь удаагаа TOEFL өгсөн нь:
12 сард хариугаа авсанаас хойш шинэ жил, цагаан сар гээд л садаа их байсаан кк. Яг үнэндээ шалтаг л даа. Тэгээд нэг сургуульд 6 сард apply хийнэ гэж төлөвлөөд 4 сарын шалгалтанд бүртгүүллээ. Тэгээд тэр хугацаандаа http://www.memrise.com/courses/english/english/ гээд TOEFL vocabulary-гийн бүх ном онлайнаар байдаг сайтаар үг цээжлэж, http://toefl.kmf.com/ гээд 40 гаруй TPO тесттэй хятад сайтыг олж дасгал тестүүд хийж эхэллээ. За энэ тестүүдийг бүгдийг нь хийж дуусгахад би 100 авна гэж бодсымуу яасын тестээ хийсээр байгаад л шалгалтын өдөр болголоо. Тухайн үедээ шалгалт өгөх гэж байгаагаа бараг гудманд таарсан хүн болгонд яриад л, шалгалтын өглөө аав ээж хоёр бараг л араас сүү мүү өргөөгүй байх, бөөн сенсаац. /дараа өгөхдөө өөрөөсөө ч нууж байж өгье гэж бодож байна кк./ Анхныхыгаа бодвол гайгүй л өгчих шиг болсын. Тэгсэн хариу гартал 69 авсан байв. Хүмүүс TOEFL 5 удаа өгч байсан гэж сонсож байсан ч над шиг 2 удаа 60 авсан гэж л сонсоогүй байв. Лаг лаг хүмүүсийн анх өгөөд 80-н хэд ахиж өгөөд 100, ахиж өгөөд 100-н хэд авсан тухай уншиж л байсан. /Tsenguun Tsogbadrakh-ийн энэ пост, https://www.facebook.com/groups/506713582706318/permalink/902797083097964/ бас https://www.youtube.com/playlist… энэ бичлэгүүд надад их хэрэг болсон/ Тэгээд шалгалт гэж бодохоос бүүр аймар санагддаг болов. Одоо яаж ахиж мөнгө олж шалгалт өгнөө, сургалтанд суугаад ч, хувиараа бэлдээд ч нэмэр алга гээд л хэсэг сэтгэл санаагаар унаж, явж архи уумаар санагдсан кк.
4. Гурав дахь удаагаа өгөв.
Дөрвөн сард хариугаа авсанаас хойш хэсэг гуньж гутарч, хэсэг зорилгогүй сайхан явж байтал Academia гээд анги хэлний сургалтын төвийн багш Нинж-Эрдэнийн лекц үнэгүй болно гэхээр нь очиж сонслоо. Тэгсэн яг миний тухай ярив. "Хүмүүс шалгалтанд бэлдэж байна гээд тест л ажиллаад байдаг, энэ бол буруу. Тест бол зөвхөн чиний түвшинг л шалгаж байна гэсэн үг, түүнээс түвшинг чинь ахиулдаггүй гэж. Нээрээ би чинь тест л ажиллаад байсан байна шүү дээ, тэгээд л миний түвшин гацчихсан байж. 360$-оор түвшингээ 2 удаа тогтоолгочихож. Тэгээд 6-р сараас эхлээд бүхнийг эхнээс нь эхлэхээр шийдээд, хамгийн түрүүнд ерөнхий түвшингээ сайжруулахаар шийдлээ. Тэгээд интернетээр тэнэж яваад энэ бичлэгийг олж уншлаа. Би 2,3 удаа хэлний курст явсаныгаа intermediate түвшинтэй гээд ойлгочихсон явж. Тэгээд энэ http://tsogie.blogspot.com/2013/12/blog-post_29.html бичлэгийг олж уншаад Cambridge-ийн англи хэлний анхан шатнаас авхуулаад гүнзгий хүртэл бүх номыг интернетээс татаж аваад хэвлээд үзэж эхэллээ. Зунжингаа завсар зайгүй хийсэн, бүгдийг дуусгасан гэж худлаа хэлэхгүй, гэхдээ 2,3 сар өдөр бүр тасралтгүй нэгээс хоёр цаг хийдэг байсан.  Тэгээд 9 сараас эхлээд шалгалтандаа бэлдэж эхлэхээр шийдлээ. 2 өгөөд унасан хүн чинь аймар айдастай, өөр аргаар л бэлдэхгүй бол болохгүй юм шиг санагдаад ахиад сургалтанд суухаар шийдлээ. Энэ удаад өмнөх шигээ сонирхож биш шал өөрөөр сурахаар байв кк. Тэгээд лекцийг нь сонсоод л шууд таалагдсан болохоор Нинж-Эрдэнэ багшийн сургалтанд сууя гээд асуусан сургалт нь сарын дараа эхэлнэ, бас цаг нь миний ажилтай таараагүй болохоор боломжгүй боллоо. Уг нь энэ багш АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр сурсан, TESOL зэрэгтэй, бас анги дүүргэлт нь 4-5 байдаг гэж байсан. Тэгээд өөр арга хайхаар шийдэж монгол дахь expat-уудын групп дээр speaking, writing хоёр дээр хамт хичээллэх багш хайж зар тавилаа. Баахан л мессэж ирсэн. Бичиж үзээд гайгүй гэж бодсонтойгоо уулзаад, тэгэнгээ бас хөөрхөн speaking хийгээд авч байгаан кк. Тэгээд эцэст нь нэг Филиппин багштай сурахаар боллоо. Энэ багш болохоор өдрөөр дунд сургуульд багшлаад оройгоор нэг сургалтын төвд TOEFL заадаг гэсэн. Тэгээд энэ багштай 4 долоо хоног бэлдээд, эссэний бүтэц, speaking task-уудаа өдөр өдрөөр хамтарч бэлдээд, эссэгээ хянуулж ерөнхий гаргадаг алдаануудаа мэдэж авсан. Түүнээс урьд өмнө сонсож байгаагүй айхтар шинэ соргог зүйл бол байгаагүй. Ер нь бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн дээр шүү хэхэ. Тэгээд энэ багшийн хичээл дууссаны дараа нэг сар ганцаараа бэлдээд 12 сард шалгалт өгөөд 83 авсын. Гайхуулаад байхаар сайхан оноо биш ч гэсэн хуучин оноогоо 14-р ахиулсан маань бас суурь муутай наддаа л амжилт юм даа кк. Тэгээд энэ шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс над шиг ингэж төөрөгдөлд оролгүй, анхны өгөлтөөрөө дор хаяж 80н хэд авдаг байгаасаай бодоод бичиж байгаан.


Доорх зүйлүүд ерөнхий түвшингээ бага ч гэсэн сайжруулахад, оноогоо ахиулахад хэрэг болсон гэж бодож байна. 

-Reading:
Энэ хэсэг дээр үнэхээр тэгэж ингэж сайжирсан гэж хэлэхээс ч ичиж байна. Хамгийн муу оноо авсан. Ямар ч байсан 2,3 уран зохиолын ном уншсаных юм уу хуучин оноогоо нэгээр ахиулсан кк. Бэлдэж байхдаа дунджаар 23 оноо аваад байсан, яг тестэн дээрээ хамгийн эхний асуултан дээр аймар удсанаас дараагийн хэсгүүд цагтаа амжихааргүй болоод зөндөөг таасан. Угаасаа энэ хэсгийг би гаргуунд нь гаргасын кк.
-listening:
Сонгол reading-с бусад бүх хэсэг дээр орж ирдэг болохоор их чухал юм байна лээ. Анх англи хэлээ хийж эхэлснээс хойш өдөрт хамгийн багадаа 2 цаг, ганцаараа явж буй тохиолдолд байнга л подкаст сонсдог байсан.Хааяа өөрийгөө шагнаж хөгжим сонсоно. Эхэндээ юу ч ойлгохгүй, ёстой ална ч гээд байгаамуу бүү мэд. Тэгээд үг цээжлээд, байнга сонсоод ирэхээр нэг мэдэхэд ойлгоод байдаг болчихоор үнэхээр баярлана кк. Хамгийн гол нь өөрийнхөө сонирхолтой зүйлийг сонсвол сайн анхаарч сонсдог юм байна лээ. Нэгэнт сонсгол сайжирсан, үгийн сан гайгүй бол TOEFL Listening уг нь амархан санагдсан. Яг шалгалтанд бэлдэж байхдаа астобусанд kaomenfen app-с test-үүд ажиллаад л явдаг байсан. Автобусанд note taking хийж болохгүй болохоор лекц, яриануудын утгыг нь ерөнхийд ойлгоод тестээ бөглөөд байхад ер нь болоод байгааг ойлгосон. Өмнө note taking хийхэд хэт анхаараад сэдвээ бүхэлд олж барьж сонсож чаддаггүй байсын байна лээ.Тэгээд conversation хэсэг дээр огт note taking хийлгүйгээр тестээ бөглөж сурсан. Lecture хэсэг дээр болохоос TED talk-уудаас 3-5 минутын хэмжээтэй лекцүүдийг сонсоод Note taking хийх дасгал хийж үзсэн. Уг нь зүгээр юм байна лээ, даанч би тийм ч тууштай хийгээгүй. Нэг олж мэдсэн зүйл гэвэл ETS listening test-үүдээ давтаж ашигладаг юм байна лээ, мэдэхгүй хүмүүс байж магадгүй. Сүүлийн 2 шалгалтан дээр лав миний өмнө нь TPO-с ажиллаж байсан сэдвүүд орж ирсэн. Нээх танил санагдаад л явчихсан кк. Хамгийн сүүлд л гэхэд Ragtime music бас Reflisia билүү ургамлын талаар орж ирсэн. Тийм болохоор хийж байгаа сонсголын тестүүдээ сайн өөрийн болгож баймаар юм байна гэж бодсон.
-Speaking: 
Ерөнхий яриагаа яаж сайжруулсанаа бас сайн мэдэхгүй байна, нэг мэдэхэд гайгүй болчихсон байсан. Их сонсоод байхаар тэгдэг байх. Дээрээс нь би багадаа дуу их сонсдог, бас хүмүүс дуудлага гайгүй гээд байдгийн. Speaking club-д ганц хоёр явж үзсэн, дандаа жоохон жоохон хүүхдүүд ирдэг юм билээ, би өөрөөсөө ичсэн байх. Ахиж нээх очоогүй kkk. Яг шалгалтанд бэлдэхдээ Caffe Bene-д сууж task бүрээр нь бэлдсэн. Гэртээ эсвэл ажил дээрээ болохоор нэг мэдэхэд л интернет орчихсон, эсвэл хоол унд эргүүлчихээд байдгийн. Дуу чимээтэй орчинд анхаарлаа төвлөхүүлж ингэж бэлдэх их зүгээр санагдсан. Өөрийхөө яриаг хураагаад, ахиж сонсоод, чадахгүй бол нөгөө kaomenfen app-ынхаа sample-г сонсоод л байсан. Энэ хэсэг дээр хамгийн сайн оноо авсан.
-Writing:
Энэ хэсэг дээр багштай хамт бэлдсэн. Independent хэсэг дээр зөвхөн agree and disagree асуулт л ирэх болно гэж итгэж зөвхөн нэг template-ээр бэлдсэн хаха. Ямар ч сэдэв ирсэн автоматаар эхний өгүүлбэрээ бичээд эхэлдэг, яаж эхлүүлэх вэ гэж санаа зовохгүй амар юм байна лээ. Тэгээд essay-ний асуултууд олж аваад тэр сэдвээрээ зөвхөн introduction хэсгийг л гэхэд нэг дор 10,20, body-г гэхэд 10, 20-иор нь дангаар нь бичиж багшдаа шалгуулаад, дараа нь бүтэн эссэгээр нь бичиж шалгуулсан. Дараа нь хичээл дууссаны дараа тэр багш маань эссэ бичээд мэйлдээд байгаарай би шалгаж өгнө гэхэд нь би нэгийг ч бичиж шалгуулаагүй залхуу хөөн кк.
Integrated хэсэг дээр бас л "3 opposing view" бүтэцтэй сэдэв ирнэ гэж итгэж бэлдсэн кк. Уншлага дээрээ янз бүрийн туршилтын тухай, сонсгол дээрээ түүнийг тайлбарласан ч юм уу сэдэв надад их их хэцүү санагддагийн. Азаар санасны дагуу сэдэв ирсэн. Энэ хэсэг дээр бас нэг Template олж аваад, орж байгаа гол гол үгнүүдийг сайн цээжлээд тэрнийхээ бараг дагуу зөндөө дасгал хийсэн.
Тэгээд өндөр оноо авсан хүмүүс үгийн тоо их байх тусмаа оноо сайн авдаг гэдгийн байна лээ. Iintegrated дээр 400 гаруй, independent хэсэг дээр 600 гаруй үгтэй эссэ бичиж байж 30 авсан гэсэн. Би 2 уулан дээр нь 300 гаруй үгтэй бичээд 23 оноо авсан.
Үүнээс гадна:
-Facebook, Instagram-ынхаа найзын тоог багасгаад, хэрэггүй зүйл послодог найзуудыгаа Unfollow хийж эхлэсэн. Оронд нь англиар идэвхитэй постлодог ямар ч хамаагүй мэдээний page, хүмүүсийг дагаад ядаж л гарчигнаас ганц ч болтугай шинэ үг сураад байдгийн байна лээ. Шалгалт дөхөөд ирэхээр FB, instagram-аа deactive болгосон.
-Шинэ үг цээжлэхдээ google-дээд хамгийн түрүүнд зургийг нь хараад, тэр үг орсон янз бүрийн мэмэ, алдартай хүний хэлсэг үг, зураг этр байвал screenshot хийгээд утсан дээрээ хадгалчихдаг. Би дандаа зургаа эргүүлж тойруулж үзэх хоббитой болохоор энд тэнд явахдаа байн байн хараад амархан цээжлэгдчихдэг. Memrise-с цээжилсэн үгнүүдээ ингэж баталгаажуулахаар арай л тогтоцтой санагдсан. Ингэж тогтоосон үгнүүдээ writing дээрээ овоо ашигласан.
-Бас автобусанд явахдаа янз бүрийн article, эсвэл FB, IG-ын пост уншингаа эссэнд ашиглачихмаар үг, өгүүлбэрийг бүтэц, хэллэг нтрийг бас screenshot хийгээд авчихдаг. Байнга харагдаад байхаар дараа нь шууд толгойд ороод ирдгийн байна лээ. За тэгээд авахыг нь аваад хаяхыг нь хаяаарай. Бас би тэр Cambridge, Barrons гээд сайн номнуудыг олж бэлдэж чадаагүй юм. Тэд нараас бэлдвэл бүр сайн оноо ч авах байсан юм бил үү, хэн мэдлээ. Эцэст нь жинхэнэ зөвлөгөө бол эхлээд сайн суурьтай болоод, түвшингээ сайжруулж байж дараа нь TOEFL-д бэлдээрэй. Над шиг юу юугүй TOEFL гэж цаг мөнгөө дэмий битгий үрээрэй.