Tuesday, September 22, 2015

Япон явсан тэмдэглэл-3

Японоос ирээд нэр сар болчихжээ. Энэ хугацаанд Японд үзэж харсан зүйлс, төрсөн бодол, анзаарсан зүйлсийнхээ тухай мартахаасаа өмнө хэдэн тэмдэглэл оруулчы гэж бодсон ажил + тоосго+төмс + тайлан +аав ээж хөдөөнөөс ирсэн гээд л ирсэнээсээ хойш үнэн завгүй байсаар амжихгүй л явна. Юунд ч юм самгардаад л, ямар нэгэн юманд яаараад, санаа зовоод, стрессдэж өнгөрлөө энэ 9 сар. Өмнө хийсэн 2 тэмдэглэл шигээ өдөр өдрөөр нь бичээд л явъя гэсэн ой санамж устсан болтой, эсвэл бичихээс залхуураад ч байгаамуу. Сонин содон, эргэцүүлж бодсон, харьцуулсан зүйлүүдээ жагсаачы гэж бодлоо. 

1. Зан харьцаа 
Үнэхээр сайхан зан ааштай хүмүүс байх юм. Тэд нарыг дагаад л би ч гэсэн сайхан ааштай болцон байсоон 2 долоо хоног кэкэ. Монголд тав алхаал таарах уур бухимдал, амиа бодсон, оочир дайрсан, бие биетэйгээ уралдсан, хараал ерөөл, нус шүлс огт сонсогдож харагдсангүй.  Очоод харин өөрийнхөө аминчхан, хүнээс уучлал гуйх, баярласнаа хэлдэггүй, юм л болвол хэн нэгнээс түрүүлчих гээд л байдгаа анзаарлаа шд. Би чинь уг нь Монголдоо тийм хүмүүсийн дэргэд тийм биш хүн байхгүй юу кэкэ. Тэгсэн тийм биш хүмүүсийн дунд оржээж л  тиймийгээ мэдэрлээ. Бид ер нь алалцаж амьдраад сурцым шиг ээ. 
Нэг өдөр метроны буудал дээр нэг өвөөгөөс би ийшээ явах гэсиймаа энэ дэнша тийшээ явах уу гэж асуусан чинь замдаа өөр дэнша сольж суужээж очно, за хамт явъя гэдэг байгаа. Таны явах зүг чинь хаашаа юм бээ гэсэн чинь эсрэг зүг рүү гэдгийм даа. Би бүр санаа зовоод өө яахынбээ би ганцаараа чадна, дэншагаа л заалгачы гээл нэрэлхээл байжийсан ашгүй Чехээс ирсэн охин тэнд явжээж таараад за би өрөөсөн дугуйгаа олчлоо, бид 2 хамт явж чаднаа гэжээж болиулсышд нэг юм. Ирээд найздаа хэлсэн чинь илүүдээ гарсан завтай ен дээ гэсийшд ккк. За тэгээд дэлгүүр, үйлчилгээний газрууд бол ярихым биш ээ, санаа зовмоор ч юм шиг. Монголд тэгсэн яадаг билээ дээ. Эртээд ажлын хажуугийн дэлгүүр ороод батарей асуусан чинь дуугүй байж байжийснээ юугнээ, юуныхыг асуугаад байгаан гэж этр бүр загнаад байгаам бишүү. Ирсэнийхээ дараа Хаан банк орвоо, тэгсэн теллер нь за түр байжээ, гэснээ кассныхаа мөнгийг тоолж этр. Би бүр гайхаад харсан нээрээ. Тэгснээ таныг бүр жоохон хүүхэд байна гэж харлаа шд гэж этр. Өмнө нь хүмүүс надтай яаж харьцаад байдаг байсым бээ л гэж бодогдсон. Нээрээ Киотод хэрэлдэж байгаа 2 өвгөн харсым байна. Жуулчид бид л аягүй зогсож ирж хараад, зургийг нь аваад байсан. Хаа газар янз бүрийн хүн байх хойно. 

2. Тайлбар, тэмдэг тэмдэглэгээ
Манай Монголд чинь замын ч бай ер нь тэмдэг тэмдэглэгээ гээч юм байдаггүйн байна. Тэр зангаараа сайхан хүн дагаад л туугаад байсан чинь солонгосын эйрпорт дээр Transition хийх гэж яваагаа мартаад Солонгос руу орох гэж байна лээ шд кэкэк. Имигрэйшний хүүхэн нь та солонгос руу ормоор байгаамуу гэхээр нь аан гээл бантаад буцсышд. Миний очсон төвөөс уг нь хар мянган газрын зураг, тайлбар өгөөд байгаан уг нь тэрийг нь хараад ч ойлгохгүй хүн чинь асуугаад л явахаас өөр аргагүй. Асуугаад явах нь харин ч хөгжилтэй, хэл усаа ашиглаад амар юм байлээ. Дэншаны тайлбар, газрын зураг этрийг нь ална гэсэн ч ойлгохооргүй метрогүй газраас ирсэн хүн юм байлээ би. Ганц би тийм юм уу гэсэн тэнд байсан хүүхдүүд бас ойлгохгүй байна гэсэн хэхэ. 

3. Даруу зангийн тухай тунгаамуй 
За ер нь өөрсдийнхөө болж бүтэхгүй юмыг л их анзаарчээ дээ би. Би бодлоо, манай монголчууд чинь яасан ч их зантай хүмүүс юм дээ гэж. Ер нь бодоодаахнээ хүнд байдгаас илүү тооны эд эрхтэнтэй төрцөн, олон арван кг жинтэй тархитай, хаана ч байхгүй царайлаг, нуруулаг хэний ч мэдэхгүй хэлээр ярьдаггүй л юм бол биеээ тоогоод их зан гаргах хэрэг байдаг ч юм уу гүй ч юм уу. Тэнэг л байгаа байкуу юу, захын худалдагч хүүхэн их зан гаргаад байдгийн. Тэр нь аминдаа хүнээс дор орохгүй гэснийх нь илрэл юмдаг уу мэдкүү. 

4. Манайхны улс төржилт өө гэж
Тэнд байжгаал фэйсбүүк орохоор л захын найз л улс төр постолж шэйрлэсэн байхын. Энд байхдаа би чинь нийлээд л муулаад л сайлаад л байдаг байсан чинь японоос фэйсбүүк орох бас өөр байдын байнаа хахаха. Зүгээр л урдах урдах урдахаа хийгээд л амьдардаг хүмүүс юм уу даа Япончууд чинь. Дэлгүүр хэсэж яваад амарч суухдаа замын голоор Ерөнхий сайдаа дайн хийхийг эсэргүүцээд жагсаал хийгээд явжгаа хүмүүстэй таарсым байна нээрээ. Абэ ямэро, кодомо о маморэ гээд л орилдоод байсан. Манайхан ч фэйсбүүкээр л улстөржихийм дөө. 

5. Эмх цэгцтэй гэж яана 
Бусдыгаа, бие биенээ их бодож амьдардаг хүмүүс юм байна Япончууд чинь. Группээр явж байх үед зохион байгуулагчид нь бусад хүмүүсийн төлөө зам тавиараа, ийшээ зогсоорой, тэгээрэй ингээрэй гээд л .Урсдаг шатаар жишээ авылдаа. Хүмүүс дан баруун талдаа гарч зогсоод яарч байгаа хүмүүс нь зүүн талаар нь хурдан хурдан алхаад явцгаадым байна. Бид нар чинь сайхан зэрэгцэж зогсоол яриал яваад байдгүй юу. Эртээд нэг удаа би home plaza-гийн шатаар яаараал урууджээсэн чинь хоёр хүүхэн өмнө зэрэгцэж зогсчоод явдаггүй. Шат урсаж дуусахыг хүлээгээл ард нь зогсжээсэн чинь нэг хүүхэн нь нөгөөдөө: наад нэг юм чинь гарах гээд байгаам биш үү гэж үү хаха.  За тэгээд замаар гарах үед жолооч нар бүр хүлээж ирээл зогсоод өгнө гайхмаар ч юм шиг. Оочир дараалал нь яасан ч сайхан хэрүүл шуугиангүй юм хаха. 

6. Дэлгүүрийн гудмаар 
нь явахад ёстой нөгөө зурагт нетээр гардаг сонин сонин гарууд чинь явжээдийн байна. Гэснээс нээрээ охидууд нь 2,2-оороо адилхан хувцаслаад дэлгүүр хэсдгийн байна лээ. Мода л юм байлгүй. Ихэр юм уу гэхээр биш ээ. Гудмаар нь солонгос хятадууд пиг юм байлээ нээрээ. Өөрсдийнх нь оронд бараа японоос хямд л баймаар юм юугаа ч хийж их юм худалдаж аваад яваад байдгийн гэмээр. Drug store -уудад нь японоор сайн ярьдаг хятадууд их ажиллаж харагдана лээ. Зан харилцаа нь шаал өөр балиар ааштай, хүн ялгаварладаг ч юм шиг санагдсан. За тэр шинсайбашигаар нэг орчуул нөгөө үзүүр хүртэл нь алхана гэж мэд. Хичнээн ч км юм бурхан минь. Тэгээд дэншандаа сууж 1 цаг яваад сентаа дээрээ ирэхэд хөл хөл биш болцон ирж байгаам чинь. Миний монголд алхдаг, автус унаанд суудаг бол шээсний газар гэдэг шиг л. дуу чимээ, хүн амьтан ихтэй, чимээнээс нь л ядарчхым байлээ дээ үнэндээ. Дэлгүүр хэссэн орой халуураад, хөнжилээ нортол хөлрөөд, шөнийн 4 хүртэл унтах гэж тарчилсан. Шөнө нь шөрмөс татаад юу болвоо нээрээ. Ирээд найздаа хэлсэн сүнсэнд даруулсан байхаа чихшиг хэхэ. Юм нь их үнэтэй, үнэтэй. 100 ений дэлгүүр л диваажин лугаа санагдсан. Ямар сайндаа японоос гутлын тос батарей авчирлаа гэж буруушаалгахав дээ эгч дээ. Монголоос 1600 аар 6ш батарей авахгүй л байхгүй юу үнэндээ вахахах. 

за одоохондоо санаанд оржгооно энэ л байхшив дээ. Нэг л онгод орж өхгүй байх чинь юу вээ этр 

Тайлан бичээд

Японоос буцсаны дараа нутагтаа очсоод Post return report  гээч юм бичээд сарын дотор явуул гэсийн биднуусыг. Одоо нөгөө сар нь болчих гээд би 2 өдөр өнөөхийг чинь бичих гэж уханатаж байна. Юуны тухай бичих вэ гэвэл энэ дадлага чиний цаашдын япон хэл сурах их үйлсэд чинь хэрхэн нөлөөлөв өө гэдэг утгатай. Үнэнч шударгаар бичих юм бол: Би энэ аяллаар ирээдүйн нөхөртэйгээ танилцсаан. Би л буцаж очиж нөхрөө олж суухгүй бол тэр хүн ирж намайг авч сууна гэдэг худлаа. Бухын доодохыг харж яана гэдэг билээ тэрэн шиг. Тийм болохоор буцаж япон явах асар их хүсэл зоригийг надад түрүүллээ этр гэж бичилтэй нь биш дээ энчодоо. Бодоодаахнээ миний нөхөр нөгөө япон залуу биш байлаа ч японд байгаа монгол хүн юм байнааа, баараггүй. Хэд хэдэн хувилбараар бодож үзэхээр тийм болчоод байгаам. Би өмнө нь нөхрөө бодохоосоо өмнө яагаад ч юм японд төрнө гэж боддог байсын. Эрэгтэй бол цэнхэр, эмэгтэй бол ягаан өрөөнд төрүүлдэг гээд л нэг багш маань ярьжээжүлээ кк. За бушуухан зам мөрөө хөөх юм хуна Цэнцэрэн минь .

Wednesday, September 9, 2015

Япон явсан тэмдэглэл -2

Япон дахь анхны өдөр
За тэгж байтал shuttle bus маань ч ирлээ. Буудал дээр таарсан 2 тойгоо хамт автобусандаа суугаад сентаа дээрээ ирэвээ. 5 орчим минут л явсан байх. /Дугуйгаар бол 10-аад минут, алхахад 25 орчим минутын газар/. Эелдэг харилцаатай 2 хүүхэн угтаж аваад нэр асуугаад ID card, хавтастай бичиг баримт өгөв. Бас нэр зурагтай өрөөний карт өгөөд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсаны дараа картаа уншуулж хаалгаар нэвтрээд дээшээ өрөө өрөөндөө орцгоохоор явлаа. Миний хувиарлагдсан өрөө 9 давхрын 901 тоот. Өрөө нь үнэхээр хөөрхөн, хүний хэрэгцээний бүх зүйл байгаам. Цонхоор нь далай, том гүүр, цэргийн сургууль, завь, Осака хотын зах гээд л ер нь харагдах үзэгдэх байдал гоё оо гоё. Өрөөндөө орж чемоданаа суллаад, өгсөн хавтастай бичиг цаастай нь уншиж танилцаад, гэр лүүгээ яриарай гэсэн ОУ-ын картаар нь ээж, эгч 2 той ярьчихаад унтахаар хэвтлээ. Унтахдаа өрөөнийх нь AC-г нь асаахаа мартаад унтцан бараг халуунд дэмийрсэн байхоо. За тэгээд унтаад 7 өнгөрч байхад сэрээд аймар өлссөнөө мэдэж байгаан. Монгол шигээ санаад л крантны уснаас нь буцалгаж уугаад авчирсан печениэ идсэн гэжгаа. Сүүлд нь амсахнээ уухын аргагүй нил хлормин юм байсын байлээшд хаха. Тэгээд өрөөнд байсан хавтастай танилцуулгаас нь кафетериа нь 8:30 хүртэл ажилладгийг нь мэдээд хоол идэхээр 3 давхар луу буув аа. Бас нөгөө картаа уншуулж хаалтаар нэвтрээд кафетериагийн үүдэнд иртэл хоолны зураг, танилцуулгууд хажууд нь дугаарууд байв. Идэх хоолныхоо дугаар, поднос 2-ыг аваад дотогшоо оронгуут хачин эелдэг зантай манайхаар бол эмээ нар угтаж аваад л хүлээлгэсэнд уучлаарай гээд л үйлчилж эхэлж байгаан. Анхны өдрөө үдон гоймон идэв. Тэгээд түрүүний 2 казах узбек 2 бандийг эс тооцвол сентаад ирээд анх Киргиз, нөгөө 2 нь хаанах билээ дээ 3 охинтой хамт сууж бие биетэйгээ танилцсан. Энэ сентаа нээрээ их гоё газар юм байна. Сар бүр олон улс орнуудаас Япон хэл сурч байгаа оюутнууд, залуучууд, бас Япон хэлний багш болохоор бэлдэж байгаа Япончууд өөрсдөө бас ирж сургалтанд хамрагдаж дотуур байрандаа амьдарцгаадаг юм байна. Хар, шар, муслим, христ зүсэн зүйлийн хүмүүс явж харагдана. Япон сангийн Кансай япон хэлний сургууль нь хотын захад, далайн эргийн дэргэд үнэхээр том байгууламжтай. 17 давхар оюутны байр, дотроо фитнес, кафе, номын сан, унадаг дугуйн түрээс ер нь байхгүй юм байхгүй. 
Хоолны дараа өрөөндөө орж ирээд маргаашдаа хальт бэлдээд л, Orientation дээр нь дээлээ өмсөх үү ухааны юм бодож байсан чинь өглөөний хоолон дээр бүгд энгийн хувцас өмсчихсөн явж байхаар нь дээлээ больсон. Ер нь хараад байхнээ Монголчууд элдэв янзын арга хэмжээн гангалах, онцгойрох  дуртай хүмүүс юм уу гэж өөрөөсөө эхлээд дүгнэлт хийсэн хэхэ. Орой өрөөндөө ороод AC -г олж илрүүлээд хэхэ сэрүүхэн сайхан унтлаа шд. 

2 дахь өдөр буюу Orientation
60 хэдэн орны хүүхдүүдийг эхнээс нь дугаарлажээ. Надад тэгсэн 1 номерын дугаар таарчээ. Юугаар нь дугаарласын бүү мэд, гэхдээ гоё байгааз. Хувиарын дагуу өглөө 9 цагаас Orientation болно гэхээр нь 8.55 гээд л 9 давхрын өрөөнөөсөө гараад л 1 давхрын зааланд очиж байгаан. Тэгсэн бүгд ирчихсэн, заал дүүрцэн, танилцуулга нь эхэлчихсэн байдгийн. Ичмээр юм. Тэгээд л нэр бичсэн ширээгээ хайж хайж нэг юм олоод хамгийн эхний эгнээний хамгийн эхний ширээн дээр очоод суулаа. Өнөөх хавтастай бичиг цааснуудаа эхнээс нь авхуулаад л нэг бүрчлэн тайлбарлаад л, уншаад л ойлгочих юмыг гэж бодогдтол тайлбарлаж байгаан. За тэгээд Японд 14 хонох хугацааны хоолны зардлын 40 хувь 19 ман иен, япон англи хэлний толь бичиг, нийтийн тээвэр дэлгүүрт хэрэглэх 5000 иентэй икока карт, дараа дараагийн үйл ажиллагааны тухай дугтуйтай бичиг цаас гээд л баахан юм өгнөө. Юун дээл, дээл өмссөн бол нүд болох байж ээ гэж бодогджаагаам чинь хэхэ. Дараа нь тэр сентагийн захирал, сургалтыг удирдах багш нар нь нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулсаны дараа бид нар нь нэг нэгээрээ босч би тэндээс ирсэн, намайг тэр гэдэг гэж жикошёкай хийцгээв. 1 дугаартайгаараа  Монголоос ирсэн надаас эхлэсэн хэхэ. Orientation дууссаны дараа бид хэдийг баг болгож хуваагаад сентаагаараа дагуулж яваад булан тохойгүй танилцуулга хийв. Байхгүй юм ч гэж алга энэ байшин дотор. Ингээд түүний дараа өдрийн хоолны цаг болж хоолны дараа Ice break гээч хөгжилтэй арга хэмжээ болов оо. Энэ арга хэмжээг явуулсан япон эмэгтэй бол үнэхээрийн хөгжилтэй, өөрийнхөөрөө, махлаг хэрнээ нээх хөөрхөн багш байсаан. Энэ арга хэмжээн дээр киргиз охинтой homestay хийхээр болсоноо мэдэв. Түүний дараа номын сангийн танилцуулга, номын захиалга, худалдаа гэх мэт арга хэмжээ болоод 2 дахь өдрийн арга хэмжээ өндөрлөв. Орой нь 10 аад хүүхдүүд нийлж Сүмиёши тайша гээч газар луу явцгаав. Япон ерөнхийдөө дүүрэн сүм дугана болсон газар юм билээ. Гэхдээ тэд нар нь манайх шиг мөргөлчдийн сүү цагаан идээ, хадаг яндар болсон заваан биш үнэхээрийн цэвэрхэн сайхан, тэгсэн хэрнээ дотор нь хүн амьтан бараг харагдахгүй аялал жуулчлалын споторхуу юм уу даа. Дэнша нь нээрээ аймар үнэтэй. Хамгийн хямд нь ганц 2 буудал газар 140 иенээс эхлэж байгаан. Манай Монголын 500 төгрөгний автобус чинь хачин сайхан хямд унаа юм байна хөөе. Худалдааны гудамж руу нь л гэхэд талдаа 760 иенээр очиж байгаан. Энэ ирж очих мөнгөөр чинь би Монголдоо бол Өвөрхангай явчаад ирийшд. Тэгээд л замдаа ундаа ус  гээд л иймэрхүү юманд зардал их гарсаан гарсан. 

Япон явсан тэмдэглэл

1. Явахын өмнө
Явахын өмнөхөөсөө эхлээд бичих үү дээ. За би чинь 8/19-өөс -9/2-ны хооронд 14 хоног явахаар болоод 17-ноос нь ээлжийн амралтаа авбаа. Амралтаа авахаасаа өмнө оффиссоо сайхан цэвэрлэчихээд, ажлынхныхаа цалинг тавьчихаад, амралтын мөнгөө авчихаад л бүх юмаа жин тан болгочихоод явав. Явах өдөр манай ажлынхан аймар хөөрхөн сайн ажиллаж байгаа, томилолт гээд надад 500 мянган төгрөг өгдгийн. Миний нэрэлхүүг хэлэх үү яахын бээ, яаксын бээ гээл маяглаж маяглаж байж авчгаан. Үнэндээ цалин амралтын мөнгө маань багадаад байсныг ч хэлэх үү аймар баярласаан. Тэр оройноо нээрээ Америкт сурч байгаад ирсэн найзтайгаа кофе шопод уулзаж орой болтол ярьж суугаад орой нь гэрт нь очиж элэг шаруулж идсийн байна. Над нээрээ аягүү хөөрхөн цүнх, уруул өнгөлөгч бэлэглээд, би тэрийг нь инстаграмд постлоод кк. За тэгээд маргааш нөгөөдөр нь их дэлгүүр орж авч явах бэлэг дурсгалын юм цуглуулаад, урт цагаан орж захиалсан дээлээ аваад жижиг сажиг бэлтгэлээ базаагаад таарсан. Явахаасаа 3 хоногийн өмнө үсээ тайруулсан ч нэг л хоёрын хооронд болоод байхаар нь баянмонголын үсчин орж ахиж бүр жижигсүүлээд нэг юм санаандаа тааруулж авав шд. Аминдаа л гоо сайхандаа анхаарсан боловч явах гэж байгаа гэсийм шиг яр хомхой батга найзууд олноороо гарах шиг болсон харин ч. За тэгээд явах өдөр цаг юу юугүй болчиж байгаам. Шөнийн 1 цагийн нислэг байсан болохоор 11 гэж найзынхаа нөхрийн машинаар хүргүүлээд нисэх дээр ирэв ээ. Яагаад ч юм өмнө нь нисэх дээр очихоор ямар нэг гоё юм болох юм шиг үргэлж санагдаад байдаг байжүлээ. Юу ч болоогүйлд кк. Нээрээ нисэхээс нилээд хэдэн пост карт авсым байна. Японд очоод их хэрэг болсон.

2. Инчеон
За тэгээд л Кореан эйрийн онгоцонд ороод явчив. Туранхай туранхай үйлчлэгч хүүхнүүд хүнд хүнд чемоданыг сүп сүп өргөөд л дээш нь хийгээд байхын. Яасан ч олон хүн нисдэг юм пиг л хүн явахын. Суудалдаа суугаад удаачгүй байтал нэг ази царайтай охин/хүүхэн ирсэн ээ sorry! гээл хажуугийн суудалд суув. Хэсэг байжийгаал хаанаас ирсэн бэ гээл англиар асуусан чинь би монгол гэхдээ америкт амьдардаг гэхээр нь л бие биенээ монгол гэдгийг мэдлээ шд. Намайг солонгос гэж бодсон гэсэн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад тус тусын мөрөө хөөгөөд кину мину үзээл байжийтал нөгөө охин нусаа татаад байгаа нь сонсогдоод байхаар нь над шиг бас харшилтайн байлгүй дээ зайлуул гэсэн юм бодоод хартал мэлмэртэл уйлжээдийн хөөрхий. Замдаа Age of Adaline гэдэг кино үзэж байгаам, хөгжим сонсож байгаан, хоол идэж байгаан тэгжээтэл ч газардлаа. Ингээд шөнийн 3 цагт өнөөх алдарт Инчеон дээр анх удаа хөл тавих нь тэр ээ. Буудал руугаа оронгуут л аймар чийглэг бүгчим болчдын байлээ. дараагийн нислэг 9-с байсан болохоор буудлын дэлгүүр, 00 гээд ороогүй газар байхгүй ээ жаал явсан. Аргагүйн эрхэнд нойр хүрээд гэйтнийхээ ойролцоо сандал дээр цаг гаран унтаж үзэв. Унтаж байгаад боссон чинь миний царай гэж аймар юм. Яджаахад крем этрээ ачаанд өгцөнийг  ч хэлэх үү duty free гээс нэг крем авч хэрэглээд арай гэж нэг хүний царай харахтайгаа болов. 9 цаг ч болж дахиад л Кореан эйрийн онцгоцондоо суугаад Осакаг зорив оо. Монголоос холдох тусам л хүмүүсийн харилцаа, үйлчилгээ улам л сайхан болоод байдгийн байлээ кк. 

3. Кансай эйрпорт 
Би чинь өмнө нь Хятад руу л нисэж байсан, тэгэхдээ онгоцны цонхоор тийм гоё үзэгдэл харж байгаагүй ээ. Тэгээд Осакад газардахын өмнө цонхон талд байсан япон эмэгтэйг цонхоор зураг аваад өгөөч гэж гуйсан чинь суудлаа солиод сууя гээд нээх эелдэг. Одоо бодоход тэр бол энгийн л зураглал байсан байгаа юм хэхэ. Газардахын өмнө онгоц аймар аймар савлаад би ингээл онгоцны ослоор үхэх нь энэ үү, MH370 мэтийг боджооход хажуугийн хүмүүс тэгсэн юу ч болоогүйм шиг л байгаад байсан хэхэ. Ингээд анх удаа Номхон далай дээр байгуулсан Кансай олон улсын нисэх буудал дээр газардваа. Онгоцны буудлаасаа эхлээд л бүх юм нь сонин, сонирхолтой. Гэснээс Япон руу орж байгаа хүмүүсийн бараг 60-70 хувь нь Солонгосчууд байдгийн байна лээ. Ижилхэн ижилхэн стиль имижтэй охид залуучууд. Тэгээд имигрэйшинд очирлож ороод паспортоо шалгуулж визэн дээрээ нэг цаас үдээстүүлээд доошоо цахилгаан шатаар бууж ачаагаа хүлээв. Минийх харагддаггүй ээ, би хүлээгээл зогсоод байлаа. Тэгсэн ачаа хүлээж авдаг 2 япон эмэгтэй намайг харж харж байснаа миний ачааны бичгийг үзсэнээ тийшээ гээд заалаа. Япончуудын эелдэг харилцаа эндээс эхлэв. Ачаагаа аваад бас цаашаа дахин паспортоо шалгуулж гараад онгоцны буудлаас нь жаал хэсэхээр шийдээд Information хэсэг дээр очиж ийм converter, plug этр авмаар байнаа гэсэн 3 давхар луу тэр лифтээр гараад тийшээ тэгэж эргэхээр ийм нэртэй дэлгүүр байгаа тэндээс авч болно гээл аймар нарийн зааж өгөв. Хүн өөртэй нь тэгэж сайхан харьцаад байхаар чинь хүнээс юм асуугаад л баймаар сайхан санагддын байлээ хэхэ. 3 давхарт нь гараад хамгийн түрүүнд алдарт 00-д нь орлоо, баахан зураг авлаа, үнэхээрийн цэвэрхэн юм аа. Том чемодан чирчээл зураг аваал юм үзээл яваад байлаашд Юм нь аймар үнэтэй. Аа бас Uniqlo орж дүүдээ өөртөө нэг нэг подволк авсын байна. Өнөөх converter оо бас авсан. 11 цагаас буугаад 2 цагийн үед онгоцны буудлаасаа гарч байгаан. Агаар нь зүгээр л өөдөөс пүн гэдгийн байлээ. Дэншагаар нэг буудал явж очих газраа очих ёстой байсан болохоор билет худалдаж авах, гарцаар гарах, дэншагаа олж суух гэж хэд алхаад л хүнээс асууж байгаан. Уг нь бүх юмыг нь нарийн бичцэн цаас байсан ч тэрийгээ ойлгохгүй байсан байкуу юу. Хүмүүс нь эелдэг болохоор асуугаад асуугаад явцан нь сайхан юм билээ. Ингээд нэг юм дэншагаа олж суугаад Rinku town дээр ирэв ээ. 2 давхраас автобусны буудлаа олж хараад шатаар чемоданаа чирээд бууж байгаан. Тээ хойно харахнаа тэр хэсэгт урсдаг шат бүр  тэргэнцэртэй хүний зам хүртэл байсан байгаам даа. Гөө мөн харалган байгаан шүү. Дараа нь уух юмны автомат машинаас нэг жүүс авч эрч хүчээ сэлбээд автобусны буудал дээрээ нэг юм ирэх нь тэрээ. Эндээс shuttle bus миний очих сентаа руу цагийн хуваарийн дагуу явах ёстой. Буудал дээр очтол нэг банди сууж байна харваас монгол царайтай. Тэндээс бас нэг жижкээн үүргэвч ирсэн банди ирэв. Тэр 2 бол Казакстанаас ирсэн Алмас, Узбекистанаас ирсэн Сарвар хоёр байлаа. Тэр хоёрын дунд би хамгийн том цүнхтэй бас хамгийн ахмад нь байлаа хэхэх.