Monday, September 5, 2016

Баахан залуучуудтай таарав

Баахан нь ч юу юм бээ хөөрхий, гэхдээ л дугаарлаж бол болжыно

залуу №1 
Манай энэ ажлын 1 давхарт нэг залуу байдгийн, миний үеийнх л юм шиг байгаан. Ихэнхдээ би чинь өрөөндөө ганцаараа сууна. Тэхээр л орж ирээд янз янзын юм гуйнаа. Би ч эхэндээ сайхан зантай өгөөд л байлаа. Мэйлээ шалгачы л гэнэ тэгээ тэг, энийг скан хийгээд мэйлдээд өгөөч тэгээ тэг. Сүүлдээ бүр 00-ын цаас гуйж байна, би өглөө. Сүүлдээ өрөөнд орж ирж сууснаа кофе хийж өгөхгүй юм уу гэнээ муу новш чинь. Тэрнээс хойш нүүр өхөө больсон. Тэгснээ чи хэдтэйн гэхээр нь хэдтэйм шиг харагджына гэсэн миний л үе байх 87,88 оных байх гэнээ, мэдэж байна. Намайг харахаар нөхөр хүүхэдгүйм шиг харагддаг гэнээ. тэхээр нь би "би чинь нөхөр хүүхэдтэй, манай охин сургуульд орж байгаа" гээд худлаа ш**члаа хаха. иймэрхүү гаруудад юу ч гэж ярьсан яадгийн муусайн давруу гарууд. Тэгсэн сая амралтаа аваад хөдөө явлаа, яг аймагт очоод автуснаас буусан нөгөөх чинь надтай нэг автусаар аймагт ирсэн  болж таардгийн. Тэгсэн тэр ахындаа ирж байгаам гэнээ. Намайг харваас нөхөр хүүхэдгүй гэж мэдээ л биз яадгийн хаха. өөр залуу байсан бол хоо!! хувь тавилан, заяаны хань этр гэж бодох сон..

залуу №2
Ирсэнийхээ дараа их сургуулийн ангийн 2 найзтайгаа 2 ч удаа уулзав. 
Эхний уулзалтан дээр нь нэг япон ресторанд хоол идээд дараа нь UB Jazz клуб гээч газар орлоо. Ороол суужээсэн тэндээс 10 жилийн цор ганц үерхлийн эзэн /үнэндээ зайлуул үерхэж шалиагүй 14 хоног л гэртээ хүргүүлсэн/ банди 2 залуутай ороод ирвээ. Би шууд салгалж байгаам чинь, ярьж байсан юм хумаа мартаж, урдаа байсан шилтэй юмаа шууд ууж энэ тэр. 10 төгссөнөөс хойш бараг таараагүй байсым. Ашгүй тэгсэн сул ширээ байхгүй гараад явчлаа. Ёоох... Тэгсэн харин гадаа талбайд нь сууж байснаа дотор ширээ сулрангуут буцаад ороод ирдгийн. Тэр нь ядхад манай хажуугийн ширээ байж таарч, яалтачгүй улаан нүүрээсээ халз тулгарваа.  гар барьж чи сайн уу би сайн ажил сайн уу сайн этр гэж хэд 3 үг сольлоо. үнэн ядаргаатай наасан хахах. Тэр бид 2 үерхэх ч гэж дээ хэхэх хэд хоног гэртээ л хүргүүлж байсын. Гэхдээ тэр үедээ л надад их таалагддаг хөөрхөн банди байлаа. Нэг удаа гэрт хүргэж өгөөд явж байсан ээж нүүрснийхээ курткыг өмсцөн явжгаад гудманд бид 2 той таараад намайг ор чи гэж нэг их загнажээж билээ. Тэгсэн одоо ээж намайг хүнтэй суу гэж загнадаг ямар ч юм бэ он жилүүд иржээ этр кк. 

залуу№3
Өнгөрсөн 5 дахьд их сургуулийн доод ангийн найзтайгаа Звери үзэхээр болвоо. Өмнөх 4 дэх өдөр нь тэр найзын маань төрсөн өдөр байсын би тэгээд дааж тоглолт үзэж байгаа нь тэр. Ажлаасаа этр гараад орос элчингийн тэнд байдаг Гоо гэдэг монгол гоо сайхны барааны дэлгүүрээс гангатай үсний цацлага бэлгэнд аваад. хамт үзэх хүн маань ажил нь тарах болоогүй гэхээр нь тэндээсээ шууд гэр лүү гээ алхаж хариад хоол идчээд төв цэнгэлдэх орохоор шийдвээ. Талбайн тэнд дуу сонсцон явжээсэн нэг "таньдаг" залуу өөдөөс ирж явбаа. Яг хажуугаар зөрөх хүртэл тэр намайг харсангүй, би бол хараад л байлаа таньдаг хүн мөн байлаа. Яг зөрөх үеэр намайг хараад өнгөрөх шиг болсон. Таньдаг ч гэж дээ нүүр нүүрээрээ хараад үг сольж үзээгүй шахуу л даа хөөрхий  гэхдээ хуучин ажлын шугамаар бие биенээ мэддэг байсын. Сүүлд 2012 бил үү 2013 онд миний утсыг хамт ажилладаг байсан хүнээс аваад залгаад байсын. Тухайн үедээ залгангуутаа нэг учир битүүлэг юм яриад япон хэлээр веб сайт орчуулуулах гэсийм этр ч гэл үү, Би ч эхэндээ  хэл усаа мартцан хүн юун веб орчуулах вээ тэгж хүний ажил баллаад яахав этр гээд шууд л амжихгүй гэв. тэгснээ гэр ажил этр асуугаад байн байн залгаад л байсын. тэгсэн цаад санаа нь хөөрхий надтай л уулзах гээд байсым шиг байгаан. Би гэж хүний ханд манд мэдэрдэггй хүн чин яахавдээ тэгсгээл өнгөрсийн. Тэгсэн тэр залуу мөн байнаа. Тэгсэн хуучнаасаа арай л нүдэнд дулаахан, аятайхан харагдаад байснуу яасан дараа нь бодогдоод салдгүй тэр үед уулзчидаг байж гээд хахах. Тэгснээ манай хуучин ажлын хүүхнээс миний утсыг ахиад аваад залгаасай этр гэж бодож энэтэр. хүүхнүүдээ гэж хаха

залуу№4
За тэгээд Зверигээ үзэхээр төв цэнгэлдэх дээр ирвээ. Уг нь бол билетэн дээрээ 6-с гэсэн байсын. Би ч угаасаа эхлээд монгол хамтлаг дуучид ди жи этр тоглоод, 8-с яг жинхэнэ тоглолт нь эхэлнэ гэж сонссон байсан  болохоор 7 өнгөрөөгөөд очив. Хамт үзэх охин маань ирдгүй ээ. тэгсэн төв цэнгэлдэхийн өвс ногоог үнэрлээд нөгөө овоо дуусч байсан харшил маань шууд хүчтэй сэдрэв. Нүд бүлцийж найтаагаад, нулимс гоожиж хамар битүүрээд. нусны алчуураа гаргаж ирээд чанга чанга нийгээд зогсжээсэн хуучин ажлын маань "crush" нэг залуутай 2уулаа явж таарав. Хамт явсан залуу нь түрүүлээд яваад өглөө. Тухайн үедээ л тэр залуу надад аймар таалагддаг, бүр дурлаж мурлаж явлаа шд. тэгсэн гай болж тэр 28/14 ээлжээр хөдөө ажиллахаар болвоо. томилолтын хоногийг нь тоолж хүлээдэг байлаа шд би. үнэндээ сүртэй ярьж хөөрөөд байдаггүй зүгээр л хэлбэр дүрс царай зүс нь таалагддаг байсым шиг байгаам чааваас. дээрээс нь надаас 2 насаар ах хэрнээ ганц бие залуу байлаа. Тэгээд сүүлдээ тэр оффис дээр ажиллахаар болж бүр миний хажуугийн ширээнд суудаг болвоо. тэгээд л зан аашийг нь мэдэж эхэлжгаам чинь. дараа нь ажлыхаа нэг хүнээс тэр залууг гэй паатий-д очдог гэсэн гэсэн үнэн худлаа нь мэдэгдэхгүй яриа сонсонгуутаа тэгээд л миний нөгөө дурлал унтарсан даа этр хахаха. нээрэн бодоод байхад эмэгтэйлэг байсым байна этр. Нэг ч удалгүй би ажлаасаа гарч тэр ч бас удалгүй гарсан сураг байсан. тэгсэн 2 жилийн дараа ингэж таардгийн. сэтгэл ердөөсөө догдлохгүй байна лээ. хамт явсан залууг нь найз залуу нь юм байна даа л гэж бодоод өнгөрсийшд ккк.

....гээ бодсон ойрд жирийнхээсээ арай л олон залуучуудтай таарчив уу гүй юууу ???