Wednesday, December 16, 2015

Шинэ итгэгч

болонгоо алдсаан нээрээ өнгөрсөн 11 сард ккк, ингэвээ: Ажил дээрээ орой үлдэдгээрээ үлдээд л тоэфлдоо бэлдье гээд л тэрнийгээ нэх ял болгоцон хүн дуудлаа л бол гарахад бэлэн байжийтал 10 жилийн найз залгажийнаа мэдсийм шиг: манай сүм дээр гоё тоглолт болно миний найз ирж үз, би орж байгаа гээл тэхээр нь би ч гэсэн нээх уулгамч юм шиг 5 шараас хаа байсан зурагт руу автусанд суугаал очсын. тэр сүм гээчид чинь анх удаа орж үзээл юун ч аятайхан тохижилттой, хана тааз нь яасан ч гоё юм, санхүүжилт нь хаанаас.., гэх мэтийг бодоол хажуугаар нь таньдаг хүн амьтан таарчуул яаанаа гээл санаа зовоод л хамгийн ард очоол суучлаа. Урлагийн тоглолт гэсэн чинь хэдэн хүүхнүүд гарч ирээл хоор дуулаал эзнээ магтаал байсан үнэндээ үзэх гоё юм юу ч байгаагүй ээ. Хамгийн сүүлийн хоор дуун дээр манай найз гарч ирж дууллаа, дууслаа. Дуусаад тайзнаас эгнээгээрээ жагсаж бууцгаагаад, заал тойроод өнгөрөхдөө над дээр ирсэнээ: Шинэ итгэгч нар тайзан  дээр гараад ир гэхээр гараад ирээрэй гэчээд явчдын.  Би бүр гайхаад: Күй ээ би юу гэж гарахав дээ өвчтэйн гэж бодчоол байжийсэн чинь нэг хүүхэн тайзан дээр микрофоноор шинэ итгэгч нар тайзны урьд гараад ирээрэй, дагуулж ирсэн хүмүүс нь шинэ итгэгч нараа дагуулаад гараад ирээрэй гэж авсан. Би суугаад л байсан чинь манай найз өө тэндээс л  над руу аймар даллаад л байнаа, би суугаал байлаа. Гүй ээ тийм биз дээ би чинь итгэгч биш тоглолт үзэх гэж ирсэн үзэгч биддээ. Өдий 28 хүрсэн хүүхэн сүмд очиж хоор дуу сонсоод шууд итгэгч болчино гэж байхуудаа ohh jesus!!!! Тэгээ суужээсэн чинь манай найз над дээр ирсэнээ гарахгүй ээ гээд байхад л намайг тайз руу чирээд, би сандал, хаалга замдаа таарсан хүн, амьтан юу л таарсан болгоноос зуурч зугтааж, тэнд жүжиг тоглолоошд. Тухайн үедээ үхсэн ч гарахгүй л гэж боджээсийм шиг байгаан. Энэн шиг тэнэг юм байхуудаа нээрээ. Хүнийг шашинд хүчлээд байхдаа яахав дээ. Сүүлд нь манай найз энэ үйлдлээ ингэж тайлбарлаж байгаан: Ариун сүмд хэн ч өөрөө  хүсээд ирдэггүй, хэн нэг хүн заавал хөтлөж авчирдаг гэж. Энэ нь надад бол хууралт, дөнгөлт, молигодолт өөр юу ч байдын тэгэж л санагдсан үнэнлээ. 
Гэхдээ би христийн шашинг үгүйсгэдэггүй ээ. Тэнд байгаа хүмүүсийг ажиглахад хоорондоо сайхан харьцаатай, бие биенээ хүндэтгэж харьцаж байгаа харагдсан. Ямар ч шашины эцсийн зорилго хүнийг гэгээрүүлэх л хойно. Тэгээд нэг юм тайзан дээр гаралгүй тэсч үлдээд байжийтал нэг солонгос өвөө гарч ирсэнээ нэг юм яриад л байсан. Манай найз тэрийг нь надад тайлбарлаад  л байлаа. Тэгээд тэр яриад байгаа зүйлүүдэд нь эзэн гэдэг үг орсон болохоос л биш миний аль уже ойлгож ухаарсан, эсүүл миний угаасаа тийм гэж бодож явдаг зүйлүүдийг л яриад байсан. Тэгээд би бодлоо: хүн өөрөө зөв амьдраад, зөв үзэл бодолтой байхад заавал шашны номлол сонсоод л, буддагаар бол байнга ном уншуулаад л лам багш шүтээд л, христээр бол сүмд очоод л, эзнийг шүтэж татвар хураалгаад л байх албагүй юм даа гэж.