Tuesday, May 30, 2017

Хоолны газрын залуу

Өнгөрсөн өвөлжингөө нэг уут бариал ойролцоо цайны газраас ажлынхныхаа хоолыг зөөлөө. Ажлын хувцтай тосондоо баригдсан хүмүүсийг хувцыг нь солиулаал хоолонд явуултай биш гэж бодоод л тэр. Тэгээд тэр хоолны газрын хүмүүстэй бараг найз болонгоо алдаад. тэгсэн тэр дунд нэг банди ч юм уу залуу ч юм уу байна. Харваас 90 н хэдэн оны, зөөгч царайгүй,  бие хаа царай зүс саатай хөөрхөн банди !!! ажиллуулдаг хүнийх нь хүүхэд юм уу хамаатан юм уу гэмээр баахан авгай хүүхнүүдтэй гал тогоонд ажиллаад байдагг. Тэгсэн нэг удаа тэднийхээс гараал лефт хүлээгээ зогсжээсэн миний уутны ёроол задраад авсан хэдэн хоол маань тэрүүгээр нэг тарчлоо. Тэгсэн нөгөө залуу хажуугаар явж таараад гэрлийн хурдаар гал тогоо руугаа гүйж надад уут авчирч өгч ууталж өгвөө. ерөөсөө кану юу юу вэ? Тэрнээс хойш таарахаараа нэх аймар цоо ширтээд байдаг болсон байна билээ. Эсвэл зүгээр харж байгаа нь тэр юм уу хөөрхий мээдкү. Би бүр зөрөх болгондоо нүүрээ хийх газаргүй болжийнаа. Тийм үед чинь харуулж байгаа хүн нь өөдөөс нь яах ёстой байдым бэ этр. Тэрнээс хойш надад нэх муухай адын бодол орж ирэх боллоо этр. энд бичихээс ч ичмээр дамшиг гэж мэгээд. Мэдкүэээ би Минт юбигийн бишээ, мэдкүээ нэг туршлагатай эгч над  хэлж байсын: Чи юу ч бодолгүй нэг залуутай үерхээ, тэгээд залуучууд борооны дараах мөөг шиг ар араасаа гараад ирдгийм гэж дээр үед хэлж байсан нь зурс хийж орж ирээд хиахиаха. Тэгээ би бодлоо эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ашиглана гэж ер нь байдын бол уу этр. тэр залуутай уулзаж өөртөө туршлага хуримтлуулдын билүү гэж мэгээд. Гүй ээ тэгээд би бас тэр залуутай танилцахын тулд яах ёстойгоо ч ойлгохгүй, өдөр болгон дуугүй өнгөрөөл дуугуй өнгөрөөд даруй олон сар болжийшд. Тэгсэн манай ажлынхан ойрд бүр ажил дээрээ ирэхгүй, тэдний цайны газраар оролцгүй бас дариу 3 өдөр боллооо. Хүн яг уулздаг хүнтэй болкжаахад манай ажлыхны байж байгаа царайг гэж мэгээд. 

1 өндөг 4 зүсэм талх л идсэн өнөөдөр өлсөж үхлээ

Юунаас ч эхэлж бичдэгийн билээд...

Өнөөдөр гэрээсээ хоолгүй ирсэн. Ирсэн ч гэж дээ 1 өндөг 4 зүсэм талх авчирсныгаа идсэн. Өлсөөд толгой эргэх гээд байх шиг байнаа, бушуухан харий даа, автусанд уначихгүй байгаа этр. 

Гэснээс эртээд ухаан алдангаа алдсанаа бичьяаа. Аавыг хотод ирсэн үеээр ээж бид 2-г шахамдуулаад нэг үздэг хардаг хүн дээр очлоо. Өглөө 5с босоол таксидаад очлоо, хүн пиг ирчиж, үүдний нэг умгар өрөөнд оочирлоод зогсжээсэн бүгчимдээд байхаар нь гадаа гараад зогсжээсэн чинь дотор муухайраад, нүд харанхуйлаад, чих дүлийрээд ш**чдын. Тэгээд яга ухаан алдадгийн даваан дээр аавыг дуудаад арай гэж зам хүрч такси бариад харьсышд. Урд өдөр нь хоол идээгүй, тэрний урд өдөр биений юм ирсэн байсантай холбоотой цус багадалт гэсэн онош тависнаар дууссан. 

4 сард 100 саяын нэхэмжлэх авснаас хойш бууж өхкүү ээ үхсэн ахиад үзнэ яадын гэж мэгээд өөр сургууль руу материалаа явуулахаар бэлдэж эхэллээ. Энэ сургууль эхлээд судалгааны төлөвлөгөө, эсээгээ 5/24 гэхэд түрүүлээд явуул шаардлага хангах үгүйг харна гээд би хэд өдөр уханатлаа. тэгээд 2 ном дахин дахин уншлаа, судалгаа хийх чиглэлээрээ янз бүрийн юм олж үзлээ. Хэдэн өдөр кафе беанд хөөгдтөлөө л суулаа. Өмнөх 2 сургууль руу  явуулсан материалаа харсан тэнцэхгүй байх нь аргагүй  нүдний булай юм явуулсын байна лээ. Энэ удаад арай дээрдүүлээд арай гэж амжиж мэйлээр явууллаа. Тэгсэн өчигдөр Eligibility screening нд тэнцлээ, одоо жинхэнэ материалаа 7/6-с өмнө явуулна уу гэсэн хариу ирж. Диплом дүнгийн хуулбараа эх хувиар нь биш нотариатаар баталгаажуулаад явуулж болох уу гэсэн ашгүй болно гэнэ. тэгэхгүй бол сая гаран төг төлжээж өнөөх муу барьцааны дипломоо авах гээд байсым шүү дээ. Одоо өөртөө 2 тодорхойлолт бичнэ, бас бус юм орчуулж бэлдээд шуудандана гэж байгаа. 

Эхний материалаа дуусгасных түрүүний 5 дахьд их сургуулийн найзтай уулзаж Япон-Монголын харилцааны 45 жилийн ойн тоглолт үзлээ. Мангар уйтгартай нэг мэдсэн унтчиж, тэгээд дуусгалгүй эхний үе дуусангуут гарч ирсэн. Өчигдөр бас хуучин ажлын найзтай уулзаж рамендсан. Дунд нь хүн мэдүүл завсарлага авч жаргаад ахиад өнөөх рүүгээ дайран орох гэж байгаам какак.