Thursday, October 1, 2015

Ургуулан бодоод вахаха

юуны тухай гэж үү. Нөгөө л япон залуугийн тухай..вахаха.  1 сард Монголд ирэхээр тэгнэ ингэнэ, тийшээ дагуулж явдымуу, тийм юм үзүүлдиймээ гээд л . Нэг шөнө бүр Хөвсгөл рүү онгоцоор яваад тэндээсээ тайга руу мориор явж цаатангуудын амьдрал үзий гэж хүртэл бодож үзлээ шд хэхэ. Арай л догдолцон уу. 
Ирэхээр нь тэрнийг тэгж тайлбарлана, тийм хувцас өмсөөд тэгж харагдана. тэр үед миний үс хэр ургасан байх билээ. Хотод ойроор нь цонжинболдог руу л явы даа. Хэн машинаар үйлчлэх билээ, гэртээ авчирч хуушуур хийж өгдгиймуу гээд л энэ тухай бодохгүй өдөр гэж ер алгаа. Өмнөөс нь даарч ч байх шиг, эртээд говийн дэлгүүр орж ноолууран ороолт үзлээ. 60 н хэдэн мянгад бол авхым шиг байлээ эхэхэхэ. 
Япон залуу гэхээр нь үхээд байгаам бишил дээ. Би өмнө нь хэзээ ч гадаад хүнтэй сууна гэж түй ч бодож байгаагүй. Зүгээр л  миний таарч, ярилцаж байсан эрэгтэйчүүдээс хамгийн өөр санагдсан нь, миний төсөөлж байсан хүн юм шиг ээ. айлын ганц хүүхэд гэсэн аав ээж нь ямар хүмүүс байдаг бол, японд эхнэрүүд нь хүнтэй суугаал гэртээ үүрд үлддэг гэсэн этр гээл элдэв янзын юм бодоод л, яаж япон хоол хийж сурнаа этр гэх мэтийг боджийноо боджино хаха. Нэг бодлын инээдтэй. Танилцаад 2 долоо хоног болсон, 1 цаг л ярилцаж үзсэн хүнээ ирээдүйн нөхрөө гэж итгээд бүр хадам, ирээдүйн амьдралынхаа тухай тултал нь санаа зовцон, ургуулан бодцон нэг ширхэг хүн байна энд.