Wednesday, January 20, 2016

Татварын буцаалт чинь алаан байкуу юу

Өглөө гардаг цагаасаа гарлаа, автусны буудал дээр 10 жилийн ангийн бандитай таарлаа.
Миний хувцыг дээрээс доошоо ажиглаж харсанаа, гартаа барьцан байсан автусны карт руу  иш автусаар явдымуу гэсэн байртай нэх сүрхий харжийна. Өнгөрсөн зун хөдөө гэр лүү явахад хот хоорондын автобусаар явна гэснийг сонссоноо: автобус тэгээд хурдан явна биз? гэж асуужээж билээ хаха. Тэгсэнээ өөрөө байнга ажил руугаа таксиддагаа бас надад хэлээд авсаан бас. Би тэгээд бодлоо, хүн юугаар яаж явах, яаж амьдрах хүмүүст тийм л сонин байдгийн байхдаа. Нийтийн тээврээр зорчих чинь тийм ичмээр явдал уу ?? Надад чи ичээч гэж хэлээгүй ч шууд л нүүрнээс нь уншигдаж байгаан. Миний яаж амьдарч байгааг шууд л автобусаар дүгнэчээд байна шд. За энэ ч яах уу, гол сэдвээ бичий.
Суудагтаа суугаад 120 дээр буугаад дамжиж өөрт сууж банк ороод барьцаанд байгаа гэрчилгээгээ копидуулж аваад нотариатыг 30 минут хүлээжийж баталгаажуулж аваад, автусны буудал дээр 20 минут автус хүлээгээд иркүү болохоор нь вокзал руу таксиджээж нэг юм өнөөх алдарт татвар дээр очлоо. Очоод дугаар авлаа, 595!! Дуудаж байгаа дугаарыг нь харлаа 260!!!!!
Энэ жилээс эхлээд энэ буцаалтын бичиг баримтыг чинь цахимаар өгч байгаа сайтаар нь орж тайлангаа шивнэ мивнэ гээл байсан цахимжиж шальсан юм еөөр алгоо. Өмнөх жилээсээ харин ч их явдалтай, сайтад нэвтрэх нууц үг авна гэж давхар оочирлож байгаан. Тэр нууц үгийг нь авах гээл нэг газар оочирлоол байлаа 2 цаг болллоо. тэр хавийн хүмүүс чин харин цаг ашиглаад кэнди крааш мараашаа овоо явуулаад байна гэцгээгээд байсан ккк. Ойрд таараагүй хүн амьтантай яасан ч их таарав. Тэгжээтэл ордогийн даваан дээр цайны цаг нь боллоо. Тэнд оочирлож байсан гарууд явахгүй мавахгүй, бараг эндээ хонож оочирлоно гэх нь халаг. За тэгээд өглөө 3-хан зүсэм талх идсэн хүн чинь өлсөж ядраад хамаг дуу цаашаа орчиж байгаам чинь. Вокзалын цайны газар орж нэг хоол олж идлээ. Буцаж орлоо тэгсэн өнөөх нууц үгээ өөр газар өгч байгаа гэнээ гээд доошоо 0 давхарт нь оочирлолоо. Тэгээл байжийтал, гүй энэ монголчууд сайхан цуурнаа, энд больцон гэнээ дээрээ өгнө гэнээ гээл тэхээр хүмүүс нь дагаж хуйлраал наашаа цаашаа явцгаагаал, тэнд зохицуулж байгаа хүмүүстэй нь авгай хүүхнүүд нь хэл ам, хэрүүл тэмцэл хийгээл хоёрын хооронд юман дээр. Тийм авгайчуудтай эрчүүдийг өрөвдсөөөн.  Олон монголчууд цугларсан газар дагнан хэрүүл, архидалт цаашлаад зодоон. Авгай хүүхнүүдээсээ дутахгүй эрчүүд ч байна, шалчига шалчига гээл зүгээр. Олон монголчууд нэг дор цугласан газар байх ер нв дургуй болоод байшүү. Бүгд тийм биш ч ер нь нэг тийм нийтлэг зүйл байгаад байна, энерги сороод ч байгаам шиг.  Материалаа өгчөөд дээшээ өнөөх нэг цэгийн үйлчилгээн дээр очсон яг 590 дээр явжээдгийн хэхэхэх бүр инээд хүрээд.
За ямар ч гэсэн сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг өрөөсөн бээлий мээлийгээ хаян байжийж сүүлийн жилийн татварын буцаалтын материалаа өглөө. Ёстой алаан юма аа татвар дээр оочирлох чинь. Татварынхан нь ч гэсэн хүмүүстээ ингэнэ тэгнэ гээд сайхан заагаад тайлбарлаад өгчих хэрэгтэй шд.  Бараг л бүтэн өдрийн ажлаа пяллаашд. Энд ганцхан  л сайхан  юм байна, мөнгө нь ПАЛ гээл дансанд бөөнөөрөө ороод ирдгийм какак.

Monday, January 11, 2016

Хмм ҮХСЭН!!! гэдэг бичлэг

Хагас сайнд ээжийг бусанд суулгаж өгчөөд ажил дээрээ орж ирээд эгчдээ мөнгө шилжүүлчээд хальт FB орсон яаасан гээ. Өнөө миний харж явдаг FB-н залуу намайг FB ээсээ устгачиж!!! Би чинь profile -г нь өдөрт нэг удаа орж хардаг хувиартайн байкуу юу. Өмнө нь орж харахдаа 7,8-н зуун найзтай яасан их найзтайн бээ timeline- нь хогоор дүүрдгүйн байхдаа гээл гайхдаг байжүлээ кэкэ. Тэгсэн өөрөө устгуулчдаг байшд ахахах. Бас муухай л байдын байна. Гэхдээ амьдрал дээр таньдаггүй, контакталж үзээгүй хүнийг устгахад яахуу дээ. Гэхдээ, эээээ л дээ! би чамайг харж өөрийгөө баясгадаг байсымшдээээ!!!
За бас ингэсэн,  /мангар азгүй наасан хаха/ бүтэн сайны өглөө сэрчээл уламжлал ёсоор FB ээ эргүүлээл хэвтжийсэн яагаав нөгөө миний 7 хоногийн дотор дурлаж мурлаад сүйд болоод байсан япон залуу нэг чех охинтой Вьетнамд зугаалаад явжгаа зургаа тавьцан байдын. 1 сард Монгол руу аялалаар ирнэ мирнэ гэж ш**гаад байсан халуун оронд явжийлээ муу худалч чинь гэснн кк. Тэгж яриул Монголд өнөөдөр -34 градус байна тэхүү. Ийнхүү ижил төрлийн үйл явдал өдөр дараалан тохиолдоод, харж баясдаг 2 залуудаа нөгөө аниуллаа гэлээ гэгчээр шал дургүй хүрээд устгах ёстой бол устгая гэнгүүтээ шууд  FB апп-аа утаснаасаа устгаж хаяаад.., /тэгснээ маргааш нь дахиж татаж аваад хахах/
Гүй ээ тэгээд бодоод байсан хмм ҮХССЭНН!!! ямар үерхэж мүерхэж байгаад намайг найзаасаа утсгаж, өөр охинтой зугаалсан ч бишдээ, халхын ч бай арлын ч бай муусайн эрчүүд хаданд гараа юу ? үхсэндээ ч гутархав дээ Цэнцэррэн минь гэж бодоод одоо болохлоор гоёдуу сонсоод /500 days of Summer soundtrack/ өөрийгөө баясгаад л байжийшд. За өөр сонирхож, харж баясах залуу  малуу юуувлээ байз..,