Monday, January 11, 2016

Хмм ҮХСЭН!!! гэдэг бичлэг

Хагас сайнд ээжийг бусанд суулгаж өгчөөд ажил дээрээ орж ирээд эгчдээ мөнгө шилжүүлчээд хальт FB орсон яаасан гээ. Өнөө миний харж явдаг FB-н залуу намайг FB ээсээ устгачиж!!! Би чинь profile -г нь өдөрт нэг удаа орж хардаг хувиартайн байкуу юу. Өмнө нь орж харахдаа 7,8-н зуун найзтай яасан их найзтайн бээ timeline- нь хогоор дүүрдгүйн байхдаа гээл гайхдаг байжүлээ кэкэ. Тэгсэн өөрөө устгуулчдаг байшд ахахах. Бас муухай л байдын байна. Гэхдээ амьдрал дээр таньдаггүй, контакталж үзээгүй хүнийг устгахад яахуу дээ. Гэхдээ, эээээ л дээ! би чамайг харж өөрийгөө баясгадаг байсымшдээээ!!!
За бас ингэсэн,  /мангар азгүй наасан хаха/ бүтэн сайны өглөө сэрчээл уламжлал ёсоор FB ээ эргүүлээл хэвтжийсэн яагаав нөгөө миний 7 хоногийн дотор дурлаж мурлаад сүйд болоод байсан япон залуу нэг чех охинтой Вьетнамд зугаалаад явжгаа зургаа тавьцан байдын. 1 сард Монгол руу аялалаар ирнэ мирнэ гэж ш**гаад байсан халуун оронд явжийлээ муу худалч чинь гэснн кк. Тэгж яриул Монголд өнөөдөр -34 градус байна тэхүү. Ийнхүү ижил төрлийн үйл явдал өдөр дараалан тохиолдоод, харж баясдаг 2 залуудаа нөгөө аниуллаа гэлээ гэгчээр шал дургүй хүрээд устгах ёстой бол устгая гэнгүүтээ шууд  FB апп-аа утаснаасаа устгаж хаяаад.., /тэгснээ маргааш нь дахиж татаж аваад хахах/
Гүй ээ тэгээд бодоод байсан хмм ҮХССЭНН!!! ямар үерхэж мүерхэж байгаад намайг найзаасаа утсгаж, өөр охинтой зугаалсан ч бишдээ, халхын ч бай арлын ч бай муусайн эрчүүд хаданд гараа юу ? үхсэндээ ч гутархав дээ Цэнцэррэн минь гэж бодоод одоо болохлоор гоёдуу сонсоод /500 days of Summer soundtrack/ өөрийгөө баясгаад л байжийшд. За өөр сонирхож, харж баясах залуу  малуу юуувлээ байз..,

No comments:

Post a Comment