Wednesday, April 20, 2016

Что ч гэхэв дээ

Ёстой нээрээ что ч гэхэв дээ.
Тоофлын маань хариу 10 хоногийн дараа буюу өчдөр гарах байсын тэгсэн байдгүй. Би чинь шөнө бараг зүүдлээл 90 н хэд авчиж этр гэл. Тэгж тэгж өнөө өглөө утсаа аваал вай фай-яаа асаасан ETS-с оноо чинь гарлаа гээд мэйл ирчиж. Сандарч догдлоол, компютрээ асаагаал салгалж чичрээл VIEW дарсан: 69. Үнэн бүтэлгүй 11 сард авсан дүнгээ 5 хан оноогоор ахиулахдаа ч яахав дээ би нээрээ. Бүтэлгүй ч юу байхав миний л сайн бэлдээгүйнх. Болдог бол энэ 2 тоог эсрэгээр нь эргүүлээд 96 болгочхынсан :р
5 сард сургуульд аплайдана гээд сургуультайгаа холбоо бариад бүрдүүлэх материал этрээ авцан, ирэх жилийн 4 сард хичээл эхэлнэ гээд хичнээн их зүйл төлөвлөж байлаа, тэгсэн би болоогүй л байж. Өшөө л сайн хичээх, золиос гаргах хэрэгтэйм байна. Явах хугацаа ахиад жилээр хойшиллоо гэж бодохоор нөгөө өмнөх бичлэг дээр өөрийгөө хараасан маань биеллээ олоод байгаа муу хайшаан. 
Өчигдрөөс хойш л аав зайлуул байн байн асуугаад л, зурхай харсанаа өнөөдөр сайн өдөр миний хүү сайн оноо авах байхаа гээд л байсан. Ээжид хэлсэн бас "өө" л гэсэн. Өглөө хариугаа харсан мөртлөө аавыг асуухаар нь гараагүй байноо гээл гараад ирсэн. Арай ч 69 гэж бодоогүй ээ дор хаяж 80 тайгаа гэж боджээлаашд. Ядахнаа ганц оноо нэмээд 70 болгочихгүй дээ ETS-ийнхаан этр. Одоо тэгээд ууур хүрээд бүтэн шок нэг дор гусчаад суужиийшд. Нэг л их бэлдэж байгаа гээл орой 9 хүртэл сууж хэдэн сар оройн хоолноос чөлөөлөгдөөд байсан миний гэр бүл дэх рейтинг инйхүү навс уналаа этэр. 
Заа яахав, ахиж бэлдээд 100 оноо авахдаа л авна, тэтгэлгээр сургуульд явахдаа л явна. Одоо харин яга яах уу, яааж бэлдэх үү, хэзээ өгөх үү, сургалт авах уу, мөнгө төгрөг юуувлээ ийвлээ сайн бодъё!!! 

Аав ирцэн байгаа шд хөдөөнөөс. тэгээд өчигдөр гэрт уйдсымуу хороолол руу хамаатны эгчийнд очоод архи уугаад согтцон байхаар нь очиж авсын. Байрны гадаа таксинаас буугаад нөгөө согтуу аавыг чинь сугадцан явжысан чинь нэг согтуу нөхөр дэлгүүрийн шатаар бууж явснаа манай аавыг нэг их тогтож ирж харснаа, өөртэй нь адилхан согтуу байгааг нь мэдээд  нэг л дотно харагдсуумуу яасын "Хүүе Ах" гээд дуудаад байвал яах уу ? Энийг одоо юу гэж ойлгох уу хахах. 

Wednesday, April 13, 2016

GEM

Хийж байгаа ажил чинь зөв үү, буруу юу, ажлаа солих, өөрчлөх цаг болсон уу, үгүй юу гэдгийг мэдэхийг хүсвэл GEM буюу Good at, Enjoy, Meaningful гэдгийг бод. Хийж байгаа ажилдаа сайн байна уу, түүнээсээ таашаал, баяр хөөр авч чадаж байна уу, хийж байгаа зүйл чинь утга учиртай байна уу гэдгээ бод.
via http://www.unread.today/posts/post/505