Thursday, October 6, 2016

Expectation VS Reality

1. Өнгөрсөн бүтэн сайны өглөө нуруу аймар чилээд хоножээ. Бушуухан босч гадаа гарч алхая, дэлгүүр орж идэж уух юм авы мавы гээл Миний дэлгүүр орлоо. Тэгсэн Цэрэнболд гээд жүжигчин тэрэг түрцэн, охинтойгоо хүнс цуглуулцан явж байхтай таарав. Яагаав нөгөө Марко Поло гээд кинонд тоглодог, бас нэг шоронтой кино дээр шоронгийн атмантай мэнд амоор гэж мэндэлж ороол зодоон цохион хийгээд байдгүй юу. Анх хараал өө намхан юм байна шд гэж бодчоол хажууд нь юм үзээл зогсч байсан утсаа аваал "байна уу" гээл ярьж байна. Хоолой моолой бол зэвүүн зэвүүн. Яагаад ч юм араас нь бас нээх зэвүүн зэвүүн үг, өгүүлбэр боевик юм хэлэхийм шиг санагдаад яриаг нь чагнаал зогсоод байсан "аан талх авчлаа, тараг авчлаа" гэж нтр ккк. Гэж нтр ч гэж, ер нь юу л ярив гэждээ гэж бодоол өөрийгөө шоолж жаал тэнэг юм шиг инээлээ. Тэгснээ дараа нь "хүнтэй ганц таарчаад ядаж талх авчлаа хамаа" ч юм уу тэгж хэлж болхол байсышд гэж бодож нтр. /Энэ тухайгаа  FB-ын болсон явдлаа хуваалцдаг нэг групп дээр постолцон чинь бараг 6000 хүн лайк дарсан байсан нээрээ/ 

2. Өнгөрсөн 7 хоногт хуучин ажлынхаа найзыг солонгос явах гэж байгаа гэхээр нь гаргаж өгөх маягаар уулзваа. Хуучин ажлын ганц 2 хүн бас байв. Тэгсэн нэг найз маань чиний утсыг нэг залуу асуугаад байсан, утсыг чинь өгчих үү ч бил үү, утас чинь хэвээрээ юу ч гэлүү тэгж асууж байсын. 30 хүрцэн ганц бие хүүхнүүд яадаг яадаг ч гэлээ нэг онигоо байдаг даа тэрэн шиг л тэр хүн нь над руу хурдан яриасайй, хэн юм болаа энэ тэр гээл. Тэгсэн өнгөрсөн тав дахын орой ажил тарахын алдад нэг танихгүй дугаараас дуудлага ирлээ, авлаа, нэг залуу сайн байна уу гээл цаанаас дуугарч байна. Миний толгойд шууд л "нөгөө хүн" гэсэн бодол харван орж ирлээ. Тэгээл сайн сайн байна уу, хэн бээ ? гээл тэгсэн "аан БГД-ын нийгмийн даатгалаас ярьж байна, танайх энэ 3-р улирлын шимтгэлээ яагаад төлөхгүй байгаам бэ???, өнөөдөр улирлын сүүлийн өдөр 6 цагаас өмнө яаралтай хий" мийй гээл тачигнаа явчдаг байшд. Манайх мөнгөгүй ээ, мөнгө орж ирэхээр хийнэ гэсэн "тэр хамаагүй ээ шууд хий" гээл загнаж байна. Би тэхээр нь өөдөөс нь "яг юугаараа шууд хийхийн бээ? ер нь би чиний ажилтан уу, би чиний ажилтан уу тээ" гэдиймуу гэснээ байсан. Байсан ч гэж дээ, гэе ч гэсэн ч хэл ам эвлээгүймоо. Яагаад гэвэл миний хамаг бэлэн цэцэн хэрүүлийн сор сор үгнүүд тэгээд тээ хойно толгойд орж ирдгийн. тэгээ яахавд загнаж дуустал нь сонсож байгаал тасалсан