Friday, April 10, 2015

Хаягдсан мэдрэмж

Би эрэгтэй хүнд хаягдаж үзээгүй л дээ. Тэхдээ л нэг иймэрхүү анзааны л байдаг бол уу гэмээр мэдрэмж төрөөд байна. Миний ганц сайн найз, 1-р ангиасаа найзалсан найз, өвөр түрүйндээ орж өссөн найз, 20 жил найзалсан найз, 27 хүртлээ хүнтэй үерхэж, үнсэлцэж үзээгүй хамтдаа явсан найз, бие биенийхэээ бүх зүйлийг мэддэг найз, хөдөөнөөс ирэхээр нь Драгон дээр тосдог байсан найз, миний хамгийн сайн найз маань найз залуутай болчлоо.  
Уурхайд ажилладаг найз маань уурхайгаасаа найз залуутай болжээ. Өөрөөс нь нэг насаар ах, өмнө нэг хүүхэдтэй залуутай 10 сараас хойш контактлаад, 12 сараас нь  гэртээ авчирдаг болоод, өвөр түрүйндээ ороод, 4 сард нь аав ээжтэйгээ танилцуулцан байхын. 6-хан сарын дотор яасан хурдан өрнөчдийн бэ энэ амьдрал гээч чинь. Уурхайд нэг гэрт амьдардаг байсан хүүхнүүд нь янзан бүрийн туршлагатай хүүхнүүд байдаг гэсэн, тэд нар нь л манай хүнд, эр хүнийг үзэх үзэлд нь айхтар нөлөөлж дээ этр. Манай найз тэдэн дунд ороод л гэнэт өөрийгөө зожиг тэнэг явсанаа мэдэрсэн юм шиг байгаан. Царай харж болохгүй эрэгтэй л хүн байвал контактал, туршлага хуримтлуул гэж надад үе үе лаг зөвлөгөө өгөөд байсымаа кк. 
Өмнө нь эхнэр хүүхдээсээ салсан гэж бодохоор ч юм уу, найзтай нь үерхээд байгаа болохоор ч юм уу надад тэр залуу ердөөсөө ч таалагдахгүй байгаан. "Өмнөх хүүхэнтэйгээ нэг унтаад л хүүхэдтэй болцон, тэр хүүхэн миний мөнгөнд болсон юм шиг байгаан" этр гэж манай найзад худлаа ш**сан байгаам даа ккк.  /үнэн ч юм бил үү хэн мэдлээ/ 
Манай найз өмнө нь уурхайгаас ирэхээрээ ирсэн өдрөө л бараг уулзалддаг байсан чинь сүүлийн үед бүр ирсэнээсээ хойш сураг чимээ ч байхгүй, уулзы ч гэхгүй, юм ч бичихгүй болтлоо өөрчлөгдөөд ирэхээр нь нээх сонин ганцаардмал, хаягдмал мэдрэмж үнэнгээсээ төрдгийн байнаа. Би ч бүр дургүй хүрээд юм бичихчгүй байгаам чинь. Тэгсэн өчигдөр өөрөө юм бичээд бүтэн сайнд явна, явахаасаа өмнө уулзы гээд уулзсан. Би найз залуу, бэлгийн амьдралынх нь талаар түй ч асуугаагүй этр хаха. Өөрөө ч нээх яры ч гэхгүй байсан үнэндээ. Уг нь хамаг юмаа хуваалцах ёстой хүн нь би л юм байгаан. Би тэгээд, ингээд гээд л лаг ярихын байх гэсэн хүлээлттэй байсан чинь нэг л нууцлагдмал, бусад хүмүүстэй адил алиу хэзээний дабль хүмүүсийн гаргадаг зан гаргаад байсан тэнэг хүүхэн чинь. Би болохоор өмнөх шигээ л бүх зүйлээ детальчилж ярьж өгнө гэж бодож байлаа. Эсвэл намайг нэг л хөндий байгааг мэдсэн үү ярихгүй байна лээ. Уурхайнхаа охидуудтай илүү сайн найзууд болцым шиг байна лээ этр. 
Ёоо би заримдаа өөрийгөө бодохоор инээд ч хүрэх шиг. Найзыгаа хардаад байгаа муу, харамлаад байгаа муу. Угаасаа л нэг өдөр тус тусын амьдралтай болж өмнөх 10 жил, оюутан байсан үеийнх шиг хамтдаа гиюүүрдэг цаг өнгөрч, өөр өөрийн замаар салах нь ойлгомжтой л байсан. Тэр цаг үе нь л ирсэн байхана байна шүү дээ Цэнцэрэн минь. Би өөрөө найз залуу, нөхөртэй болжээж л энэ тэнэг бодол, мэдрэмжээсээ салах байх даа. 
Гэхдээ л энэ бол миний одоо үеийн мэдрэмж. Хэдэн жилийн дараа уншихад сонирхолтой, хөөрхөн байх байх гэж бодоод л.., Ямар ч байсан сайн найз нь өөр хүнтэй үерхээд холдоод явчихаар ийм л мэдрэмж төрдгийн байна. 

Monday, April 6, 2015

From spring back to winter

Хэл сурч байгаа хүн байна даа энэ чинь, англиар гарчиг өгчий этр кк. Шууд англиар бичээ, бичээ явчы гэхээр онгод ч орж ирэхгүй байна кк. 
Өнөө өглөө аймар хүйтэн, буцаад өвөл болчоо юу гэмээр даарч ирлээ. Өрөөндөө орж ирэнгүүтээ тениэ тэвэрч жаал уйллаа гэхгүй юу кк 
Өнгөрсөн хагас сайны өглөөнөөс эхлээд цас ёстой нэвсийтэл дарсаан. Өвөл ороогүй цас хавартаа яагаад бударна вээ этр гэж дуу байдаг билүү юү вилээ кк. Манай байрны шат этр чинь шат биш болтлоо, жижиг жижиг машинууд машин гэж мэдэгдэхээргүй болтлоо л цасанд даруулсан даа ёстой. Амралтын өдрөөр сайхан банштай цай хийж уучаад эгч бид 2 байрны мөнгө тушаах нэрээр гэрийнхээ хавиар жаал явж, хэдэн зураг дарав. Дараа нь их сургуулийн саяхан маамаалсан найзыгаа эргэх гэж буцаж гараад бүр орой ирсээн. Найзынх бүр цагдаагийн академийн тэнд. Бөөн л шавар шавхай, цас мөс туулж, автус дамжиж, шавхайнд булуулж, салхи сөрөн байж очсон. Бурхан минь УБ-т цас бороо орохоор гудамжаар бараг л сэлж хөвж явах нь халаг болчхымаа. 
Манай найз төрөөд бараг сар болох гэж байгаа, хүүхэд нь хөөрхөн жоохоон улаан юм байна лээ. Манай 4 найз айлд очиж жаал идэж ууж, инээж ханиаж, төрсөн туршлагатай 2 нь шинэ ээжид зөвлөгөө өгч, төрөөгүй 2 нь лекц сонсож өнгөрүүллээ шд. Юу юу ч хольж идсэн, юу юу ч хамж ярьсан мэдкүээ. Хүүхнүүд нийлэхээрээ алнаа. Манай маамуулсан найз бүр аймар ядарцан байхаар нь бид хэд ч гэсэн тэгэээд 8 гээд явцгаасан. Цаашаа давраад Тэнгис орж 247 градус гэдэг кино үзэв. Орчин үеийн Монгол киноны зохиол гэж авах юм үнэхээр алгаа. Захын авгай нөхрийн амьдралаар кино хийгээд театруудаар гаргахын. Сайндаа ч биш манай найз нөхөртэйгээ муудалцсан болохоор тийм зохиолтой кино үзмээр байсым шиг байгаан гэхгүй юу. 
Манай нөгөө нэг найз маань 10 жилийн найзтайгаа нийлж хувиараа юм хийх гэж байгаа гэнэ. Оффис түрээслэсэн юм байх. Хүний доор ахиж ажиллаж чадахгүй гэнэ. 2 хон компанид ажиллаал ийм бодолтой болцон байхын. Нэг бодлын томоор сэтгэж байна, нөгөө бодлын хүнтэй таарч тохирдоггүй өөрийнхөөрөө л дөө манай хүн.  

Нээрээ өнөөдрөөс манай toefl-н 2 сарын анги эхлэж байгаа. Өнөө оройоос эхлээд мундаг хүмүүстэй нэг ангид орох нь ээ би. Хичээж байгаад 100 оноо авахдаа л авна даа. Япон руу магистрт явахдаа л явна. Гэснээс татварын хөнгөлөлтийн мөнгө хурдан буугайсай иии ккк.