Хэл сурч байгаа хүн байна даа энэ чинь, англиар гарчиг өгчий этр кк. Шууд англиар бичээ, бичээ явчы гэхээр онгод ч орж ирэхгүй байна кк.
Өнөө өглөө аймар хүйтэн, буцаад өвөл болчоо юу гэмээр даарч ирлээ. Өрөөндөө орж ирэнгүүтээ тениэ тэвэрч жаал уйллаа гэхгүй юу кк
Өнгөрсөн хагас сайны өглөөнөөс эхлээд цас ёстой нэвсийтэл дарсаан. Өвөл ороогүй цас хавартаа яагаад бударна вээ этр гэж дуу байдаг билүү юү вилээ кк. Манай байрны шат этр чинь шат биш болтлоо, жижиг жижиг машинууд машин гэж мэдэгдэхээргүй болтлоо л цасанд даруулсан даа ёстой. Амралтын өдрөөр сайхан банштай цай хийж уучаад эгч бид 2 байрны мөнгө тушаах нэрээр гэрийнхээ хавиар жаал явж, хэдэн зураг дарав. Дараа нь их сургуулийн саяхан маамаалсан найзыгаа эргэх гэж буцаж гараад бүр орой ирсээн. Найзынх бүр цагдаагийн академийн тэнд. Бөөн л шавар шавхай, цас мөс туулж, автус дамжиж, шавхайнд булуулж, салхи сөрөн байж очсон. Бурхан минь УБ-т цас бороо орохоор гудамжаар бараг л сэлж хөвж явах нь халаг болчхымаа.
Манай найз төрөөд бараг сар болох гэж байгаа, хүүхэд нь хөөрхөн жоохоон улаан юм байна лээ. Манай 4 найз айлд очиж жаал идэж ууж, инээж ханиаж, төрсөн туршлагатай 2 нь шинэ ээжид зөвлөгөө өгч, төрөөгүй 2 нь лекц сонсож өнгөрүүллээ шд. Юу юу ч хольж идсэн, юу юу ч хамж ярьсан мэдкүээ. Хүүхнүүд нийлэхээрээ алнаа. Манай маамуулсан найз бүр аймар ядарцан байхаар нь бид хэд ч гэсэн тэгэээд 8 гээд явцгаасан. Цаашаа давраад Тэнгис орж 247 градус гэдэг кино үзэв. Орчин үеийн Монгол киноны зохиол гэж авах юм үнэхээр алгаа. Захын авгай нөхрийн амьдралаар кино хийгээд театруудаар гаргахын. Сайндаа ч биш манай найз нөхөртэйгээ муудалцсан болохоор тийм зохиолтой кино үзмээр байсым шиг байгаан гэхгүй юу.
Манай нөгөө нэг найз маань 10 жилийн найзтайгаа нийлж хувиараа юм хийх гэж байгаа гэнэ. Оффис түрээслэсэн юм байх. Хүний доор ахиж ажиллаж чадахгүй гэнэ. 2 хон компанид ажиллаал ийм бодолтой болцон байхын. Нэг бодлын томоор сэтгэж байна, нөгөө бодлын хүнтэй таарч тохирдоггүй өөрийнхөөрөө л дөө манай хүн.
Нээрээ өнөөдрөөс манай toefl-н 2 сарын анги эхлэж байгаа. Өнөө оройоос эхлээд мундаг хүмүүстэй нэг ангид орох нь ээ би. Хичээж байгаад 100 оноо авахдаа л авна даа. Япон руу магистрт явахдаа л явна. Гэснээс татварын хөнгөлөлтийн мөнгө хурдан буугайсай иии ккк.
No comments:
Post a Comment