Thursday, September 28, 2017

Хариу ирлээ

Энэ дууг сонсоод тэнцээгүй хариугаа уншаад сууж байна. Тэхдээ инээд хүрээд байхын галзуурцорсым бишиздээ энчдоо. Заавал тэнцэх албатай ч биш.

Monday, September 25, 2017

Days with uncertainty

Энэ найм есөн сар үнэнкүү тодорхойгүй яакаад байгаа нь мэдэгдкүү цэнхэр сар байлаа. Одоо байсаар ч байна, би өөрөө албаар байлгаад байна. Өглөө бослоо, ажил руу гаа гарлаа, автус хэзээ ирэх нь тодорхойгүй зам дээр машин яваад ч байгаам шиг зогсоод ч байгаам шиг. Ажил дээрээ ирээд юу хийх нь тодорхойгүй, надад ажил байдаг нь тодорхойгүй. Интернет орлоо юу хайгаад унших гээд байгаа нь тодорхойгүй мэддэг бүх сайт руу гаа орно. Ажлаа тарлаа гэртээ эрт харьмааргүй, гэвч хаачихаа мэдэхгүй зүгээр л 4 зам дээр буугаад гэр лүүгээ хөгжим сонсоод алхана. Ажлаасаа гарах үгүй нь тодорхойгүй, ажлын ярилцлагад орсон газартаа тэнцсэн үгүйгээ мэдэхгүй. Одоо хүртэл холбоо бариагүйг бодоход үгүй л юм байлгүй. Сургуульдаа тэнцэх үгүй нь, ер нь ирээдүйд яах маань бүгд тодорхойгүй, төсөөлөлгүй. Төсөөлье ч  гэсэн бодохоос залхуу хүрмээр. Зүгээр л сайхан хөгжим сонсоод ямар нэг юм гүн гүнзгий бодохгүй зөрж байгаа хүмүүсийг ажиглаад, очоод ямар хоол хийх тухайгаа, хойш тавьсан ажлуудаа хэзээ хийнэ дээ гэх мэтийг бодоод л алхаад баймаар, эмо өдрүүд.  Өөр хоол идмээр санагдаад гахай тахианы мах, япон цуу, урт ногоон вандуй, янзүрийн идэж үзээгүй ногоогоор  хоол хийж үзлээ. Өчигдөр үсчин ороод үсэндээ хими хийлгээд арслан шиг толгойтой болчлоо. Боож л явку бол харсан хүн цочмоор нэг тийм сэгсгэр. Есөн сарын эхээр найзынхаа хуриманд орж хэд хоног бас арай хөгжилтэй өнгөрсийм байна. Авхуулсан зургуудаа хараад өөрийгөө туранхай гэж эндүүрч явсанаа ойлголоо, харлаа. Нэг найзыгаа бүр чи турахгүй бол хуриман дээр бүү ирээрэй этр гээд байсныг яана. Би харин өөрөө очихооргүй байсым билээшд. Тэгээд хуриман дээр өгсөн архи болгоныг сайхан уулаа, бүжиглэлээ, согтлоо. Тэгсэн тарахын алдад сандал дээрээсээ цүнкээ хулгайд алдлаа, камер шүүлгэлээ дариу архи гарлаа нтр ккк. Маргааш нь хулгайч нь баригдаад надад мөнгө өгөөд саллаа. Мөнгөгүй байсан би гэнэт бэлэн мөнгө орж ирээд баярлаад зээлээ төллөө гэж мэгээд хахах. 
Тэгээд ойрд isolation, loneliness, solitude гэх мэт үгсийг бодитоор нь ойлгож мэдрээд бараг л энгэртээ зүүгээ явжийноо. Энэ мэдрэгдээд, бодогдоод байгаа юмнууд надад насан турш хадгалагдаад энэ нь улам гүнзгийрээд бүр зожиг, бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрийгөө яг яах гээд байгаагаа мэдкү, илэрхийлж чаддаггүй, өөрийхөө л ертөнцөд амьдардаг, хүн амьтнаас зугтаасан эмо хөгшин хүүхэн үүрд үлдчүүл яаанаа.
За тэгээд энэхүү эмо постоо ганц гэгээлэг мэдээгээд өндөрлий. Өнөгрсөн бөтөн сайнд НӨТ-ын сугалаанаас 100 мянган төг хожлоо шүү дээ.