Wednesday, September 9, 2015

Япон явсан тэмдэглэл -2

Япон дахь анхны өдөр
За тэгж байтал shuttle bus маань ч ирлээ. Буудал дээр таарсан 2 тойгоо хамт автобусандаа суугаад сентаа дээрээ ирэвээ. 5 орчим минут л явсан байх. /Дугуйгаар бол 10-аад минут, алхахад 25 орчим минутын газар/. Эелдэг харилцаатай 2 хүүхэн угтаж аваад нэр асуугаад ID card, хавтастай бичиг баримт өгөв. Бас нэр зурагтай өрөөний карт өгөөд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсаны дараа картаа уншуулж хаалгаар нэвтрээд дээшээ өрөө өрөөндөө орцгоохоор явлаа. Миний хувиарлагдсан өрөө 9 давхрын 901 тоот. Өрөө нь үнэхээр хөөрхөн, хүний хэрэгцээний бүх зүйл байгаам. Цонхоор нь далай, том гүүр, цэргийн сургууль, завь, Осака хотын зах гээд л ер нь харагдах үзэгдэх байдал гоё оо гоё. Өрөөндөө орж чемоданаа суллаад, өгсөн хавтастай бичиг цаастай нь уншиж танилцаад, гэр лүүгээ яриарай гэсэн ОУ-ын картаар нь ээж, эгч 2 той ярьчихаад унтахаар хэвтлээ. Унтахдаа өрөөнийх нь AC-г нь асаахаа мартаад унтцан бараг халуунд дэмийрсэн байхоо. За тэгээд унтаад 7 өнгөрч байхад сэрээд аймар өлссөнөө мэдэж байгаан. Монгол шигээ санаад л крантны уснаас нь буцалгаж уугаад авчирсан печениэ идсэн гэжгаа. Сүүлд нь амсахнээ уухын аргагүй нил хлормин юм байсын байлээшд хаха. Тэгээд өрөөнд байсан хавтастай танилцуулгаас нь кафетериа нь 8:30 хүртэл ажилладгийг нь мэдээд хоол идэхээр 3 давхар луу буув аа. Бас нөгөө картаа уншуулж хаалтаар нэвтрээд кафетериагийн үүдэнд иртэл хоолны зураг, танилцуулгууд хажууд нь дугаарууд байв. Идэх хоолныхоо дугаар, поднос 2-ыг аваад дотогшоо оронгуут хачин эелдэг зантай манайхаар бол эмээ нар угтаж аваад л хүлээлгэсэнд уучлаарай гээд л үйлчилж эхэлж байгаан. Анхны өдрөө үдон гоймон идэв. Тэгээд түрүүний 2 казах узбек 2 бандийг эс тооцвол сентаад ирээд анх Киргиз, нөгөө 2 нь хаанах билээ дээ 3 охинтой хамт сууж бие биетэйгээ танилцсан. Энэ сентаа нээрээ их гоё газар юм байна. Сар бүр олон улс орнуудаас Япон хэл сурч байгаа оюутнууд, залуучууд, бас Япон хэлний багш болохоор бэлдэж байгаа Япончууд өөрсдөө бас ирж сургалтанд хамрагдаж дотуур байрандаа амьдарцгаадаг юм байна. Хар, шар, муслим, христ зүсэн зүйлийн хүмүүс явж харагдана. Япон сангийн Кансай япон хэлний сургууль нь хотын захад, далайн эргийн дэргэд үнэхээр том байгууламжтай. 17 давхар оюутны байр, дотроо фитнес, кафе, номын сан, унадаг дугуйн түрээс ер нь байхгүй юм байхгүй. 
Хоолны дараа өрөөндөө орж ирээд маргаашдаа хальт бэлдээд л, Orientation дээр нь дээлээ өмсөх үү ухааны юм бодож байсан чинь өглөөний хоолон дээр бүгд энгийн хувцас өмсчихсөн явж байхаар нь дээлээ больсон. Ер нь хараад байхнээ Монголчууд элдэв янзын арга хэмжээн гангалах, онцгойрох  дуртай хүмүүс юм уу гэж өөрөөсөө эхлээд дүгнэлт хийсэн хэхэ. Орой өрөөндөө ороод AC -г олж илрүүлээд хэхэ сэрүүхэн сайхан унтлаа шд. 

2 дахь өдөр буюу Orientation
60 хэдэн орны хүүхдүүдийг эхнээс нь дугаарлажээ. Надад тэгсэн 1 номерын дугаар таарчээ. Юугаар нь дугаарласын бүү мэд, гэхдээ гоё байгааз. Хувиарын дагуу өглөө 9 цагаас Orientation болно гэхээр нь 8.55 гээд л 9 давхрын өрөөнөөсөө гараад л 1 давхрын зааланд очиж байгаан. Тэгсэн бүгд ирчихсэн, заал дүүрцэн, танилцуулга нь эхэлчихсэн байдгийн. Ичмээр юм. Тэгээд л нэр бичсэн ширээгээ хайж хайж нэг юм олоод хамгийн эхний эгнээний хамгийн эхний ширээн дээр очоод суулаа. Өнөөх хавтастай бичиг цааснуудаа эхнээс нь авхуулаад л нэг бүрчлэн тайлбарлаад л, уншаад л ойлгочих юмыг гэж бодогдтол тайлбарлаж байгаан. За тэгээд Японд 14 хонох хугацааны хоолны зардлын 40 хувь 19 ман иен, япон англи хэлний толь бичиг, нийтийн тээвэр дэлгүүрт хэрэглэх 5000 иентэй икока карт, дараа дараагийн үйл ажиллагааны тухай дугтуйтай бичиг цаас гээд л баахан юм өгнөө. Юун дээл, дээл өмссөн бол нүд болох байж ээ гэж бодогджаагаам чинь хэхэ. Дараа нь тэр сентагийн захирал, сургалтыг удирдах багш нар нь нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулсаны дараа бид нар нь нэг нэгээрээ босч би тэндээс ирсэн, намайг тэр гэдэг гэж жикошёкай хийцгээв. 1 дугаартайгаараа  Монголоос ирсэн надаас эхлэсэн хэхэ. Orientation дууссаны дараа бид хэдийг баг болгож хуваагаад сентаагаараа дагуулж яваад булан тохойгүй танилцуулга хийв. Байхгүй юм ч гэж алга энэ байшин дотор. Ингээд түүний дараа өдрийн хоолны цаг болж хоолны дараа Ice break гээч хөгжилтэй арга хэмжээ болов оо. Энэ арга хэмжээг явуулсан япон эмэгтэй бол үнэхээрийн хөгжилтэй, өөрийнхөөрөө, махлаг хэрнээ нээх хөөрхөн багш байсаан. Энэ арга хэмжээн дээр киргиз охинтой homestay хийхээр болсоноо мэдэв. Түүний дараа номын сангийн танилцуулга, номын захиалга, худалдаа гэх мэт арга хэмжээ болоод 2 дахь өдрийн арга хэмжээ өндөрлөв. Орой нь 10 аад хүүхдүүд нийлж Сүмиёши тайша гээч газар луу явцгаав. Япон ерөнхийдөө дүүрэн сүм дугана болсон газар юм билээ. Гэхдээ тэд нар нь манайх шиг мөргөлчдийн сүү цагаан идээ, хадаг яндар болсон заваан биш үнэхээрийн цэвэрхэн сайхан, тэгсэн хэрнээ дотор нь хүн амьтан бараг харагдахгүй аялал жуулчлалын споторхуу юм уу даа. Дэнша нь нээрээ аймар үнэтэй. Хамгийн хямд нь ганц 2 буудал газар 140 иенээс эхлэж байгаан. Манай Монголын 500 төгрөгний автобус чинь хачин сайхан хямд унаа юм байна хөөе. Худалдааны гудамж руу нь л гэхэд талдаа 760 иенээр очиж байгаан. Энэ ирж очих мөнгөөр чинь би Монголдоо бол Өвөрхангай явчаад ирийшд. Тэгээд л замдаа ундаа ус  гээд л иймэрхүү юманд зардал их гарсаан гарсан. 

No comments:

Post a Comment