1. Явахын өмнө
Явахын өмнөхөөсөө эхлээд бичих үү дээ. За би чинь 8/19-өөс -9/2-ны хооронд 14 хоног явахаар болоод 17-ноос нь ээлжийн амралтаа авбаа. Амралтаа авахаасаа өмнө оффиссоо сайхан цэвэрлэчихээд, ажлынхныхаа цалинг тавьчихаад, амралтын мөнгөө авчихаад л бүх юмаа жин тан болгочихоод явав. Явах өдөр манай ажлынхан аймар хөөрхөн сайн ажиллаж байгаа, томилолт гээд надад 500 мянган төгрөг өгдгийн. Миний нэрэлхүүг хэлэх үү яахын бээ, яаксын бээ гээл маяглаж маяглаж байж авчгаан. Үнэндээ цалин амралтын мөнгө маань багадаад байсныг ч хэлэх үү аймар баярласаан. Тэр оройноо нээрээ Америкт сурч байгаад ирсэн найзтайгаа кофе шопод уулзаж орой болтол ярьж суугаад орой нь гэрт нь очиж элэг шаруулж идсийн байна. Над нээрээ аягүү хөөрхөн цүнх, уруул өнгөлөгч бэлэглээд, би тэрийг нь инстаграмд постлоод кк. За тэгээд маргааш нөгөөдөр нь их дэлгүүр орж авч явах бэлэг дурсгалын юм цуглуулаад, урт цагаан орж захиалсан дээлээ аваад жижиг сажиг бэлтгэлээ базаагаад таарсан. Явахаасаа 3 хоногийн өмнө үсээ тайруулсан ч нэг л хоёрын хооронд болоод байхаар нь баянмонголын үсчин орж ахиж бүр жижигсүүлээд нэг юм санаандаа тааруулж авав шд. Аминдаа л гоо сайхандаа анхаарсан боловч явах гэж байгаа гэсийм шиг яр хомхой батга найзууд олноороо гарах шиг болсон харин ч. За тэгээд явах өдөр цаг юу юугүй болчиж байгаам. Шөнийн 1 цагийн нислэг байсан болохоор 11 гэж найзынхаа нөхрийн машинаар хүргүүлээд нисэх дээр ирэв ээ. Яагаад ч юм өмнө нь нисэх дээр очихоор ямар нэг гоё юм болох юм шиг үргэлж санагдаад байдаг байжүлээ. Юу ч болоогүйлд кк. Нээрээ нисэхээс нилээд хэдэн пост карт авсым байна. Японд очоод их хэрэг болсон.
2. Инчеон
За тэгээд л Кореан эйрийн онгоцонд ороод явчив. Туранхай туранхай үйлчлэгч хүүхнүүд хүнд хүнд чемоданыг сүп сүп өргөөд л дээш нь хийгээд байхын. Яасан ч олон хүн нисдэг юм пиг л хүн явахын. Суудалдаа суугаад удаачгүй байтал нэг ази царайтай охин/хүүхэн ирсэн ээ sorry! гээл хажуугийн суудалд суув. Хэсэг байжийгаал хаанаас ирсэн бэ гээл англиар асуусан чинь би монгол гэхдээ америкт амьдардаг гэхээр нь л бие биенээ монгол гэдгийг мэдлээ шд. Намайг солонгос гэж бодсон гэсэн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад тус тусын мөрөө хөөгөөд кину мину үзээл байжийтал нөгөө охин нусаа татаад байгаа нь сонсогдоод байхаар нь над шиг бас харшилтайн байлгүй дээ зайлуул гэсэн юм бодоод хартал мэлмэртэл уйлжээдийн хөөрхий. Замдаа Age of Adaline гэдэг кино үзэж байгаам, хөгжим сонсож байгаан, хоол идэж байгаан тэгжээтэл ч газардлаа. Ингээд шөнийн 3 цагт өнөөх алдарт Инчеон дээр анх удаа хөл тавих нь тэр ээ. Буудал руугаа оронгуут л аймар чийглэг бүгчим болчдын байлээ. дараагийн нислэг 9-с байсан болохоор буудлын дэлгүүр, 00 гээд ороогүй газар байхгүй ээ жаал явсан. Аргагүйн эрхэнд нойр хүрээд гэйтнийхээ ойролцоо сандал дээр цаг гаран унтаж үзэв. Унтаж байгаад боссон чинь миний царай гэж аймар юм. Яджаахад крем этрээ ачаанд өгцөнийг ч хэлэх үү duty free гээс нэг крем авч хэрэглээд арай гэж нэг хүний царай харахтайгаа болов. 9 цаг ч болж дахиад л Кореан эйрийн онцгоцондоо суугаад Осакаг зорив оо. Монголоос холдох тусам л хүмүүсийн харилцаа, үйлчилгээ улам л сайхан болоод байдгийн байлээ кк.
3. Кансай эйрпорт
Би чинь өмнө нь Хятад руу л нисэж байсан, тэгэхдээ онгоцны цонхоор тийм гоё үзэгдэл харж байгаагүй ээ. Тэгээд Осакад газардахын өмнө цонхон талд байсан япон эмэгтэйг цонхоор зураг аваад өгөөч гэж гуйсан чинь суудлаа солиод сууя гээд нээх эелдэг. Одоо бодоход тэр бол энгийн л зураглал байсан байгаа юм хэхэ. Газардахын өмнө онгоц аймар аймар савлаад би ингээл онгоцны ослоор үхэх нь энэ үү, MH370 мэтийг боджооход хажуугийн хүмүүс тэгсэн юу ч болоогүйм шиг л байгаад байсан хэхэ. Ингээд анх удаа Номхон далай дээр байгуулсан Кансай олон улсын нисэх буудал дээр газардваа. Онгоцны буудлаасаа эхлээд л бүх юм нь сонин, сонирхолтой. Гэснээс Япон руу орж байгаа хүмүүсийн бараг 60-70 хувь нь Солонгосчууд байдгийн байна лээ. Ижилхэн ижилхэн стиль имижтэй охид залуучууд. Тэгээд имигрэйшинд очирлож ороод паспортоо шалгуулж визэн дээрээ нэг цаас үдээстүүлээд доошоо цахилгаан шатаар бууж ачаагаа хүлээв. Минийх харагддаггүй ээ, би хүлээгээл зогсоод байлаа. Тэгсэн ачаа хүлээж авдаг 2 япон эмэгтэй намайг харж харж байснаа миний ачааны бичгийг үзсэнээ тийшээ гээд заалаа. Япончуудын эелдэг харилцаа эндээс эхлэв. Ачаагаа аваад бас цаашаа дахин паспортоо шалгуулж гараад онгоцны буудлаас нь жаал хэсэхээр шийдээд Information хэсэг дээр очиж ийм converter, plug этр авмаар байнаа гэсэн 3 давхар луу тэр лифтээр гараад тийшээ тэгэж эргэхээр ийм нэртэй дэлгүүр байгаа тэндээс авч болно гээл аймар нарийн зааж өгөв. Хүн өөртэй нь тэгэж сайхан харьцаад байхаар чинь хүнээс юм асуугаад л баймаар сайхан санагддын байлээ хэхэ. 3 давхарт нь гараад хамгийн түрүүнд алдарт 00-д нь орлоо, баахан зураг авлаа, үнэхээрийн цэвэрхэн юм аа. Том чемодан чирчээл зураг аваал юм үзээл яваад байлаашд Юм нь аймар үнэтэй. Аа бас Uniqlo орж дүүдээ өөртөө нэг нэг подволк авсын байна. Өнөөх converter оо бас авсан. 11 цагаас буугаад 2 цагийн үед онгоцны буудлаасаа гарч байгаан. Агаар нь зүгээр л өөдөөс пүн гэдгийн байлээ. Дэншагаар нэг буудал явж очих газраа очих ёстой байсан болохоор билет худалдаж авах, гарцаар гарах, дэншагаа олж суух гэж хэд алхаад л хүнээс асууж байгаан. Уг нь бүх юмыг нь нарийн бичцэн цаас байсан ч тэрийгээ ойлгохгүй байсан байкуу юу. Хүмүүс нь эелдэг болохоор асуугаад асуугаад явцан нь сайхан юм билээ. Ингээд нэг юм дэншагаа олж суугаад Rinku town дээр ирэв ээ. 2 давхраас автобусны буудлаа олж хараад шатаар чемоданаа чирээд бууж байгаан. Тээ хойно харахнаа тэр хэсэгт урсдаг шат бүр тэргэнцэртэй хүний зам хүртэл байсан байгаам даа. Гөө мөн харалган байгаан шүү. Дараа нь уух юмны автомат машинаас нэг жүүс авч эрч хүчээ сэлбээд автобусны буудал дээрээ нэг юм ирэх нь тэрээ. Эндээс shuttle bus миний очих сентаа руу цагийн хуваарийн дагуу явах ёстой. Буудал дээр очтол нэг банди сууж байна харваас монгол царайтай. Тэндээс бас нэг жижкээн үүргэвч ирсэн банди ирэв. Тэр 2 бол Казакстанаас ирсэн Алмас, Узбекистанаас ирсэн Сарвар хоёр байлаа. Тэр хоёрын дунд би хамгийн том цүнхтэй бас хамгийн ахмад нь байлаа хэхэх.
No comments:
Post a Comment