Өглөө ажилдаа ирсэн чинь манай ажлынхан нэг видео үзэцгээцэн суужийна. Тэр нь юуны тухай вэ гэхээр байшүү дээ,
Эхлээд өөрийхөө гарыг нэг хардаа.
Хэрвээ эмэгтэй хүний долоовор хуруу нь ядам хуруунаасаа богино байвал эрэгтэйлэг тал нь давамгайлсан буюу homosexual woman байдаг гэнэ. Гэтэл минийх яасан байхнуу ? Ядам хуруу нь долоовор хуруунаасаа урт байсан байх нь. Тэгээд манай ажлын залуу намайг трансжендер гэнээ хэхэ. Мөрөөрөө яваа хүнийг муухай доромжилж байгаам шүү. Гэтэл төд удалгүй Бараак Обамаагийн эхнэр Мишээл мань хоёрын гар адилхан болоод явчлаа кк. Мишээл ч угаасаа муухан эрх хүнээс бакь сайхан хүүхэн л дээ. Тэгээд байж байтал миний араас манай нягтлан эмэгтэйг орж ирэнгүүт нь манай ажлын хэдэн хар юм шууд гарыг нь өргүүлээд хартал ядам, долоовор 2 хуруу нь тэнцүү урттай болоод, жинкэн эмэгтэй хүн ийм байдгийн гээд тэд нар намайг нээх эрэгтэйлэг нүдээр харцгаалаа шд.
Би ч өөрийгөө эмэгтэй гэдгээ баталкаад ахиад эмэгтэй хүний гар хайсан боловч манай ажил дээр чинь надтай нийлээд 2 хон л эмэгтэй байдгийн байна. Ямар гудманд гарч хайлтай нь биш, шууд ялагдаж байгаам чинь.
Тэгээд шар хөдлөөд instagram дээр байдаг нэг мисс охин hand selfie хийцэн байсныг санаад, тийшээ ороод гарыг нь хартал яг миний type-н хуруутай болж таараад жаахан тайвширлаа шд хэхэ.
No comments:
Post a Comment