Friday, February 6, 2015

Ай хорвоо чи ?!?

Өчигдөр Prison break -ийн сүүлийн анги гараад дууслаа. Нэг хэсэгтээ л үзэх киногүй болж байх шиг байна, амар амар.  Тэгсэн манай Майкл Скофийлд үхээд дуусдым даа. Өмнө энэ киног гарч байхы нь зөндөө харжээсэн хэрнээ л үздэггүй байсын. Монгол HD гээр гарахаар нь сая харин үзэж дуусгалаа.
Скофийлд гэснээс Скофийлд минь ээ ! Яагаад тийм сайхан төрцийм бээ чи чинь! Ер нь яагаад хамаг сайхан залуучууд гей төрөөд байна аа, Ай хорвоо чи ганцхан Went-ийг жирийн төрүүлчкүү дээ, тэгсэн бол би этр гэхгүй юу кк.

Өчигдөржингөө энэ залуугийн тухай google-с мэдээлэл хайлаа шд. Тэгсэн Мариа кэрригийн клипэнд тоглоод байдаг, хуриман дээрээс нь хамт зугтаагаад байдаг зэвүүн царайлаг залуу чинь Скофийлд байсын байна шд. Тэгээд youtube-с клипийг нь үзэж байгаад яг гардаг хэсгүүдийг нь скрийншоот хийгээл байсан чинь 18, 9 зураг болцон байлээшд хахах. Ингэж л дурлажийшд би. Тэгсэн Went Miller маань одоо эвгүй  тарган залуу болцон байна шд. Залуу сайхных нь энэ төрхийг л сэтгэлдээ хадгалы даа этр.  За тэгээд сайхан амьтны хамтрагч нь хүртэл сайхан байхым доо.

No comments:

Post a Comment