Tuesday, January 2, 2018

Цэцээ гүн гарав

1/1-ний өглөө"Шинэ оны анхны нар харах" гэдэг аяллаар Цэцээ гүн гарлаа . Анхны нар гэж байхгүй болохоор зүгээр л нар гарахыг уулан дээрээс харах гээд. Өглөө 6:40-д Манзушир хийд дээр очоод тэндээсээ 2 цаг алхаж байж орой дээр нь гардгийн байна. Алхахдаа хэрэглэнэ гэж авсан алхаа хэрэглэж амжилгүй эвдээд, шинээр өмссөн уулын гуталныхаа өрөөсөн хадаастай улыг алга болгоо хаясан. Гэнэт хөдөлгөөн хийснийх үү, биений юм ирээд цус багадсаных уу гэнэт толгой эргээд буцъяаа болий гэж бодож байсан ашгүй дээрдээд цаашаа алхсан. Зам нь санасныг бодуул өгсүүр хэцүү биш, цаашлах тусам бараг тэгшхэн болчихдын байна. Тэгээд 8:40 болж байхад нар мандаад орой дээр нь бараг 4-н хөллөж гарлаа. Орой дээрээ аймар хүйтэн байдгийн байна лээ бурхан минь осгож үхэнгээ алдсан. Галын дэргэд очиж жоохон дулаацлаа гэсэн утаанд нь нүд хорсоод нулимс гоожоод, далимдуулж уйлаад. Хөдлөхөө болихыг андахгүй шууд гар хөл бээрээд, авчирсан халуун цайгаа гаргаж ирээд уусан хөрчихөж. Тэгээд нэг хүн 100 татхуу гэхээр нь буцахгүй амсаад, хүний халуун цай мах захнаас идэж байж арай дээрдлээ. Би ч ядхад нимгэн явсын байлээ. Тэгээд би ерөөсөө өвөл ууланд гарах хүн биш юм байна, уулсын спортын карьераа үүгээр дуусгаж байна этр гэж хамт явсан хүмүүстээ зарлаж марлахдаа тултал даарлаа шдээ. Тэгээд буцаад мод руу гаа орсон юу ч болоогүй юм шиг хачин гоё дулаахан, халууцаж малууцаж зураг хөрөг аваад ууланд гарсандаа харин ч баярлаад сайхан буцаж ирлээ дээ.

No comments:

Post a Comment