Tuesday, January 2, 2018

Love yourself!

Ингээд 2018 буюу миний хувь хувьсгалын амьдралдаа томоохон өөрчлөлт хийх "Өөрчлөлтийн он жил" айлчлан ирлээ нтр. Ойрын үед ямар нэг том өөрчлөлт гарах гээд байгааг би бүр яг мэдрээд байгаам. Уг нь 15 оноос хойш сардаа нэг нэг пост оруулчихдаг байсан өнгөрсөн 12 сард алгасчихлаа. Үнэндээ пост оруулах сонирхол ч байгаагүй. Боддог бодол, хийдэг зүйлээ ухамсаргүйгээр давтаад, тэр cyrcle-ээсээ гарч чадахгүй хэдэн сар яваад тэрнээсээ стрессдээд, ирээдүйдээ санаа зовоод feeling lost and feeling blue сар байлаа.  Тэгээд судалж үзсэн би гэдэг хүн чинь 8,9-р сараас хойш mental illness, depression-ээр өвчилчихсөн яваа юм байна гэдгээ олж мэдлээ. Сэтгэл гутрал гэдэг юм удаан үргэлжилвэл яг л даалуу нурж байгаам шиг хамаг болж бүтэхгүй, муу муухайг олж хараад байдгийн байна. Хамгийн тэнэг нь өөрийгөө ингээд оношлочихсон чинь энэ талаар холбоотой  юмнууд хаа хамаагүй тааралдахыг нь яана. FB нээлээ Kpop од депрэсснээс болж амиа хорложээ, Youtube-н од Японы ойд амиа хорлосон хүний бичлэг хийж карьерээ төгсгөв, Instagram-аа нээлээ: In Japan, depression is described as "kokoro no kaze" -a cold of the soul, podcast feed дээр ''6 ways to cope with anxiety" гэдэг дугаар шинээр нэмэгдсэн байх жишээтэй . Таталцлын хууль гээч нь болоод байгаа юм уу бүү мэд. Тэгээд сэтгэцийн эрүүл мэндийн талаар олон юм сонирхож уншиж сонслоо. Ийм байдалд хүн бүр ордог,  хүн болж төрсөнийх мэдэрч туулах ёстой мэдрэмж л юм байна. Хүн бүр янз бүрээр хүлээж авдаг болохоос. Тэгэхээр даамжруулчихгүй шиг болох ёстой зүйл гэж хүлээж аваад аятайхан даваад гарах ёстой юм байна.  Ер нь тэгээд хүн сэтгэл зүйгээ л эрүүл байлгах , өөрийгөө болоод бусдыг ойлгож сонсох, туслах хэрэгтэй юм байна, хэнтэй ч хаана ч сайхан харьцах хэрэгтэй юм байна гэдгийг л сайн ойлголоо доо.
Тэгээд ер нь хүний зөвхөн жаргалтай, гоё, сайхан, баян, босс, төгс байх, түүнийгээ бусдад  батлах гэсэн хүсэл, бусадтай өөрийгөө харьцуулах, өөрийгөө үнэлэхгүй, хайрлахгүй байх нь  хүнд эргээд маш том зовлон болж ирдэгийн байна. Ер нь бүх зүйл сайхан, санаснаар болох албатай ч биш дээ. Зүгээр сайн муу, сайхан муухай бүтэлтэй бүтэлгүйг байгаагаар нь сайхан enjoy хийж амьдрылдаа бүгдээрээ 2018 ондоо этр кк.
 Эцэст нь бас таталцлын хууль нь уу юуув Meryl Streep-н энэ NY resolution инстаграм feed дээр гарч ирээд. Надад зориулагдсан юм шиг л санагдлаа.
  • Be proud who you are. 
  • Learn to value yourself more. 
  • Engage in acts of self care.

No comments:

Post a Comment