Wednesday, August 16, 2017

Ядуу хүн

Цалингаасаа гадна орлоготой болохгүй бол энэ байдлаараа насаараа ядуу явах болтой юмаа. Тэгээд бодлоо: яаж мөнгө олох вэ, би чинь юундаа сайн билээ, юунд сонирхолтой билээ, дуртай зүйлээрээ мөнгө олох боломж этр байна уу ер нь надад хобби этр байна уу гэж. Ядаж цалингаасаа гадна сард 500 мянган төгрөг ч байтугай олдог болчихмоор байна. Хэрэв сургууль маань бүтэхгүй бол ерөөсөө л ажлаа солиод хажуугаар нь ямар нэгэн юм хийж мөнгө олохгүй бол болохгүй нь ээ. Яадаг ч байсан импортын бараа дамлаж зарахгүй шүү л гэсэн бодлого зарчим баримтлы этр. Би чинь уг нь үнэнч, юмыг сэтгэлээсээ чанартай хийхийг хичээдэг хүн юм шдээ. Ийм хүн юу хийвэл дээр вэ ???

Ингээд боломжтой зүйлүүдээ жагсааж бичиж үзвээс:

1. Бичгийн орчуулга хийх -би чинь уг нь бол орчуулагч мэргэжилтэй хүн юм байгаан. Миний монгол хэл сайн. Оюутан байхдаа ангидаа хамгийн сайн нь л байлаа. Англи Японоос монгол хэл рүү орчуулга хийж болж байна.
2. Зураг авах - /Монголд зурагчнаас их юм байдаггүй юм байна лээ. Гэхдээ яахав би чинь хэзээ нэгэн цагт авсан зургуудаараа календарь гаргана гэж мөрөөддөг юм.
3. Ажлаа сольвол энэ компанидаа хажуугаар нь гадаад захиалга этр хийж өгөөд хэдэн төгрөг аваад байж болж байна. Намайг гарвал нябо ч юм уу авчихна биз.
4. Сургуулийн эссэ бичих, бичиг баримт бүрдүүлэхэд туслах /Сургуульдаа тэнцчихвэл/
5. Сайтуудад гадаад мэдээ орчуулж өгөх.
6. Гутлын модель хийх хахаха. Гутлын модель гээд монголоор хайхаар гүүгл бараг өөдөөс гайхжийшд. Уг нь би их гоё хөлтэй хөөн. Шилбэ этрийн тухай яриагүй зөвхөн хөл хурууны тухай шүү кака.
7. Судалгаа бөглөх гээд ийм ажил байдаг юм байна. https://www.surveyssay.com/global-test-market-review/
8.
9.

No comments:

Post a Comment