Monday, July 17, 2017

Материал ертөнцийг огооръё

Сүүлийн хэдэн сар Битлсийг сонсоод, сүүлдээ тус бүрийнх нь дуунуудыг сонсоод одоо хүртэл уйдаагүй л байна. Өмнө сонсохгүй юугаа ч хийж явсын. Манай Монголын хөгжмийн ертөнцөд нэг тийм үзэл бодол, spiritual-тай, нийгэмд өөрчлөлт нөлөө үзүүлэхүйц  шинэ хөгжим, уран бүтээлч үнээр үгүйлэгдэж байнаа гэж мэгээд. Гэснээс энэ доорх зурганд миний дотор хүний хүсээд байгаа олон зүйл байна. 
Нэгт нтр: Би үсээ нэг иймэрхүү болгож, хими этр хийж өөрчилмөөр байгаан. Бүр хусаад хаяцан ч яадын, нэг хэвийн амьдралаас үнээр залхжийна ойрд. Ер нь ажаад байхад миний мөрөөдлийн үснүүд дандаа эрэгтэй рок мок, эсвэл кинон дээр гардаг сайкопаф гаруудад байгаад байдгийн, яагаад юм мээдкү. 
За хоёрт: Би чинь дандаа гитар тоглож сурхымсан гэж мөрөөддөг шүү дээ. 
Гуравт: Жорж Харрисон чинь над шиг quite and introvert. Бас Энэтхэгт очиж гуруд шавь ороод бясалгал хийдэг буддист байж. Би бас ингэхийг дандаа мөрөөддөг. Ер нь байрны зээл төлж, машин мөнгө төгрөгний хойноос насаараа чардайж новшийн амьдармааргүй л байшд. Ухамсарт амьдралын зам мөр хөөж материал ертөнцийг огоормоор байна нтр. Эсүүл огоороход би арай залуудах уу ??? Ядаж Энэтхэг явах онгоцны билетний мөнгөө олъюу даа нтр ккк. 

Бас л сонин юм шүү, янз бүрийн хамаагүй юм сонирхоод явж байтал тэгэх юмсан ингэх юмсан гэсэн юмтайгаа санаандгүй таараад л байдаг.


“What you focus on is what you hold in your consciousness. And so that is what you feel, and that is what you are.” George Harrison

No comments:

Post a Comment