Замын-Үүдээр бүрдүүлэлт хийлгүйгээр хэд хэдэн удаа ачаа авчваа манайх. Тэгээд энэ одоо арай дэндлээ, улс орноо дампуурууллаа, шударгаар татвараа төлье, нөхөн бүрдүүлэлт хийе гээд л Гааль дээр хамаг бичиг цасаа үнэнээр нь бичээд очвоо. Харин оруулж ирсэн машин, сар өдрөө мэдкүүм чинь яахавд худлаа бичээд очлоо. Хичнээн нь хүний гар дамжиж байж бүрдүүлэлт хийв, эхлээд ерөнхий газар дээр албан хүсэлтээ бүртгүүлээд, дараа нь ахиад нэг эмэгтэй дээр очиж тэмдэглэгээ хийлгээд, дараа нь хотын гааль дээр том даргыг нь хүлээж байж цохуулаад тэгсэн тэр дарга нь ахиад Доржоор цохуул гэлээ. Дорж нь яг хажууд сууж байлаа, хоёр алхаад ширээн дээр нь очоод бичгээ сарвайлаа. Тэгсэн өөдөөс нэх том харсанаа байз би ажилтай байна, гараад хүлээжээ гэж намайг хөөлөө. Хөөгдчөөл гадаа зогсжээсэн нөгөө бүрдүүлэлтийг нь маань хариуцсан байцаагч маань гарч ирээд нүд амаараа дохиод ороод ир гэв. Доржтойгоо нүүр туллааа, баахан хууль дүрэм уншууллаа. Ямар машаанаар оруулж ирсэн гэж асуухаар нь албан бичгэн дээрхээ заалаа. Тэгсэн Доржийн маань нүд нь сэргээд өөө сайн байна, дэлгэрэнгүй бичсэн байна, чи надад их сайхан баримт авчирсан байна гэснээ албан бичгээ канондоод ир гээд хувилагч руугаа намайг явууллаа. Айлын принтерийг би ажиллуулж чадку мунгинаж байтал байцаагч маань ирж хувилж өглөө аахахаха. Тэгээд надаас итгэмжлэх нэхлээ, надаа байкуу байсан, миний буруу тэхх. Тэгээд яахав дээ хүн тээ, гэнэт сэнтэг царайлмаар, хүний муу үзмээр ч юм уу, эсвэл зүгээр нь аймар идэвхитэй дээр нь би бас үйлийнхээ үрээр яваад орчиж л дээ. Тэрнээс тэр хүн дандаа тийм байдаггүй байхоо хөөрхий. Тэгсэн дараагийн бүтэн сайнд нь манай нөгөө ачаа оруулж ирсэн 69-ний жолооч, тэдний өдөр оруулж ирсэн гэж тааж тавьсан өдөр нь ажиллаж байсан замын үүдийн 3 байцаагч манай захирал руу залгаж, бид нар халагдах гээд байна, жолооч нь хил гарах эрхгүй болох гээд байна, үүндээ тайлбар хий, албан бичиг явуул гээд оройны 10 болж байхад сандаргав. Тэгээд би бодлоо, Дорж ч ёстой сэнтэг гар юм даа. Бас дахиад бодлоо, би яагаад тэгж харьцахаар харагдав Доржид ? энэ тэр гээд л. Хэрвээ би аймар ганган, харгис царайтай, миний буруу байсан ч өөрийгөө өмөөрч хэрэлдэж чадахаар, эсүүл дунд хэрий насны эрэгтэй байсан бол Дорж намайг принтер рүү явуулахгүй, хийж байгаа ажлаа орхиод миний бичгийг шууд цохох байсан болов уу нтр. Төгсөв
No comments:
Post a Comment