Юунаас ч эхэлж бичдэгийн билээд...
Өнөөдөр гэрээсээ хоолгүй ирсэн. Ирсэн ч гэж дээ 1 өндөг 4 зүсэм талх авчирсныгаа идсэн. Өлсөөд толгой эргэх гээд байх шиг байнаа, бушуухан харий даа, автусанд уначихгүй байгаа этр.
Өнөөдөр гэрээсээ хоолгүй ирсэн. Ирсэн ч гэж дээ 1 өндөг 4 зүсэм талх авчирсныгаа идсэн. Өлсөөд толгой эргэх гээд байх шиг байнаа, бушуухан харий даа, автусанд уначихгүй байгаа этр.
Гэснээс эртээд ухаан алдангаа алдсанаа бичьяаа. Аавыг хотод ирсэн үеээр ээж бид 2-г шахамдуулаад нэг үздэг хардаг хүн дээр очлоо. Өглөө 5с босоол таксидаад очлоо, хүн пиг ирчиж, үүдний нэг умгар өрөөнд оочирлоод зогсжээсэн бүгчимдээд байхаар нь гадаа гараад зогсжээсэн чинь дотор муухайраад, нүд харанхуйлаад, чих дүлийрээд ш**чдын. Тэгээд яга ухаан алдадгийн даваан дээр аавыг дуудаад арай гэж зам хүрч такси бариад харьсышд. Урд өдөр нь хоол идээгүй, тэрний урд өдөр биений юм ирсэн байсантай холбоотой цус багадалт гэсэн онош тависнаар дууссан.
4 сард 100 саяын нэхэмжлэх авснаас хойш бууж өхкүү ээ үхсэн ахиад үзнэ яадын гэж мэгээд өөр сургууль руу материалаа явуулахаар бэлдэж эхэллээ. Энэ сургууль эхлээд судалгааны төлөвлөгөө, эсээгээ 5/24 гэхэд түрүүлээд явуул шаардлага хангах үгүйг харна гээд би хэд өдөр уханатлаа. тэгээд 2 ном дахин дахин уншлаа, судалгаа хийх чиглэлээрээ янз бүрийн юм олж үзлээ. Хэдэн өдөр кафе беанд хөөгдтөлөө л суулаа. Өмнөх 2 сургууль руу явуулсан материалаа харсан тэнцэхгүй байх нь аргагүй нүдний булай юм явуулсын байна лээ. Энэ удаад арай дээрдүүлээд арай гэж амжиж мэйлээр явууллаа. Тэгсэн өчигдөр Eligibility screening нд тэнцлээ, одоо жинхэнэ материалаа 7/6-с өмнө явуулна уу гэсэн хариу ирж. Диплом дүнгийн хуулбараа эх хувиар нь биш нотариатаар баталгаажуулаад явуулж болох уу гэсэн ашгүй болно гэнэ. тэгэхгүй бол сая гаран төг төлжээж өнөөх муу барьцааны дипломоо авах гээд байсым шүү дээ. Одоо өөртөө 2 тодорхойлолт бичнэ, бас бус юм орчуулж бэлдээд шуудандана гэж байгаа.
Эхний материалаа дуусгасных түрүүний 5 дахьд их сургуулийн найзтай уулзаж Япон-Монголын харилцааны 45 жилийн ойн тоглолт үзлээ. Мангар уйтгартай нэг мэдсэн унтчиж, тэгээд дуусгалгүй эхний үе дуусангуут гарч ирсэн. Өчигдөр бас хуучин ажлын найзтай уулзаж рамендсан. Дунд нь хүн мэдүүл завсарлага авч жаргаад ахиад өнөөх рүүгээ дайран орох гэж байгаам какак.
No comments:
Post a Comment